Tuesday, October 2, 2012

Ордуудын муу тал



Хонь
Хонь болгон єєрийгєє ертєнцийн тєв гэж vздэг. Бялдуучлах дуртай. Тэр аминч, яг л хvvхэд шиг єєрийгєє бодоод орчин тойрноо анзаардаггvй. Тvvнийг уяраах гээд ямар ч ашиггvй. “Єє надад хамаагvй л” гэнэ. Зорилгодоо хvрэхийн тулд хонь хана мєргєж ч мэднэ. Єєрийнхєє бурууг мэдэж байсан ч тvvнийг зогсоож чадахгvй. Хонинууд єндєр идэвхтэй ч тэр нь удтал хvрэлцдэггvй. Тэд ихэнх ажлаа эхлээд л орхидог.

Yхэр
Энэ бол хамгийн тулхтай тэмдэг юм. Хэрэв vхэр нэг гєжжих юм бол тvvнийг юугаар ч хєдєлгєж дийлэхгvй. Тvvнийг уурлуулах ч хэцvv. Хэрэв ингэж чадлаа гэхэд бушуухан зугтсан нь дээр. Тэр уурлахаараа аймшигтайгаас гадна єширхєг, мєн шунахай, хардамхай ч байдаг. Тэд сексээс ихээхэн хамааралтай байдаг бєгєєд ховдог эд мєнгєнд хєєрхєн дуртай.
Секс хvслээ барьж чаддаггvй учраас араар тавихыг ч юманд бодохгvй. Yхрvvдийн сэтгэлийн гvнд ямар нэгэн чивэл бодол нуугдаж явдаг.

ИхрYYд
Эд бол амаа барьж чаддаггvй чальчаанууд юм. Юуны тухай гол бус ярьж л байвал боллоо. Ийм хvмvvс гvн бодолгvй гэдэг нь танд байнга мэдрэгдэнэ. Тэд бvхний тухай бага сага ярьдаг ч юуны ч тухай гvнзгий тунгаан боддоггvй. Тэд тогтож сууж чаддаггvйгээс гадна нилээд уур уцаартай. Ихрийн ордны эмэгтэйчvvд тийм ч сайн бус эзэгтэй нар байдаг.

ХавЧ
Хавчнууд ноомой, єєртєє итгэлгvй хєшингє хvмvvс юм. Энэ нууцмал нєхєд єєрийнхєє орчноос нэг их ил гараад байдаггvй. Тэдний болгоомжлол айдастай илvv тєстэй. Бас гомдомтгой. Гомдомтгой болохоор таньж мэдэхгvй хvмvvст нилээд тєвєгтэй. Тэд єєрсдєд нь анхаарал тавьж чадах хvмvvст л татагддаг. Хариуцлагыг бусдад тохох дуртай.

Арслан
Арслангууд нэрэлхvv, ихэрхэг зантай.
Хэрэгтэй бvхэнд нь анхаарал хандуулах шаардлагатай байна. Тэдэнд магтаал агаараас ч илvv хэрэгтэй байдаг. Тэд єєрсдийгєє бусдаас ямагт дээгvvр тавьдаг. Маргалдах шалтаг ямагт хайж тvvнээ олдог. Арслан эмэгтэйчvvд шvтэн бишрэгчийнхээ сэтгэлийн мєн чанарыг бус, зузаан хэтэвч, vнэт бэлгийг л шохоорхдог. Арслангууд хошигнох мэдрэмж бараг байдаггvй.

Охин
Охид энэ дэлхий дээрх хамгийн єєнтєгч хvмvvс байдаг тул тэднээс болгоомжил. Тэд ялих шалихгvй юмаар оролдож єє сэв хайгаад явдаг. Орчин тойрноо ядрахгvй шvvмжилж бvхий л хэрэгт хушуугаа дvрдэг. Гэхдээ ихэнх охид туйлын хєдєлмєрч байдаг тул єдєр шєнєгvй ажиллахаас нэг их буцахгvй. Тиймдээ ч бусдыг амарлаа гэж шvvмжлэх дуртай.

ЖинлYYр
Тэдний хамгийн тааламжгvй чанар нь vсчсэн араншинтай нь холбоотой. Тавхан минутын ємнє та тааламжтай хvнтэй харьцаж байсан бол таны ємнє гэнэт хачин ааштай этгээд гараад ирнэ. Ердийн жинлvvрvvд нэр алдарт дургvй. Юу хийж, ямар цалин хєлс авах нь ч падгvй байдаг. Жинлvvрvvд шийдвэр гаргахдаа нилээд зовдог бєгєєд бvтэн долоон хоногоор эргэлдсээр явдаг.

Хилэнц
Тэдний хачин харьцааг хараад та хvнд байдалд орно. Хилэнцvvд хvмvvс рvv яг л шумуул шиг дайрдаг. Тэдний мэргэн хатгалтыг анх уулзмагцаа ч амсаж магадгvй. Амнаас ч элэгсэг vг тун бага сонсогдоно. Тэдний сэтгэхvй их євєрмєц онцлогтой. Тэд эхний ээлжинд дутагдлыг тийнхvv тvрэмгий, шvvмжлэмтгий хvлээж авдаг.

Нум
Тэдний шударга зан, бvхнийг мэддэг араншин нь байнга зохисгvй явдалтай тулгардаг. Тэд бусдыг идэвхтэй шvvдэг ч єєрийнхєє дутагдлыг олж хардаггvй. Бадрангуй нумууд орчин тойрныхондоо баруун зvvнгvй зєвлєгєє єгч явдаг. Тэд юунд ч хэр хэмжээг мэддэггvй. Тэдний сонирхол, vйл ажлын хvрээ нь тун єргєн. Тиймдээ ч бvхнийг шууд хийхийг хvсэмжилдэг.

Матар
Энэхvv дvнсгэр матрууд бусад хvмvvс харилцаа, амралтаас яагаад таашаал аваад байгааг огтхон ч ойлгодоггvй. Тэд жигтэйхэн тvгжигдмэл болохоор уулзалт vдэшлэг дээр буланд ганцаараа голдуу суудаг. Албан тушаалд юу юунаас илvv дуртай. Тэдэнд маш олон айдас байдаг. Єєртєє vл итгэх мэдрэмж нь єєрийгєє болон ойр тойрныхоо амьдралыг бусниулахад хvргэдэг. Ингэхдээ матар болгон сэтгэлдээ алдар хvндийн тухай мєрєєдсєєр явдаг.

Бумба
Энэ ордныхонд хаангvйгээр аль болох чєлєєтэй явахсан гэдэг бодол тєрж байдаг. Тэдний хувьд оюун ухааны хєгжил илvv. Харин бие махбодийн єсєлт нь дутуудуу гэж болно. Тэд зан араншингийн хувьд мєсний хэлтэрхийтэй адилхан юм. Бумбуудад хvйтэн тєдийгvй амттай сэтгэл хєдлєл бараг байдаггvй. Тийм болохоор жинхэнэ ёсоор дурлаж чаддаггvй.

Загас
Загаснууд тэвчихээргvй юмыг ч тэвчдэг. Гомдоосон хvндээ хариу єгєхєєргvй тийм сул дорой. Ихэнх загаснууд залхуу заваан тул гэр орон нь цаг vргэлж новширч байдаг. Тэд мєн агшин зуур муу зуршилд єртєх нь ч амархан. Загаснууд юм л бол гуншигнаж єєрсдийгєє ямар ч аз жаргалгvй гэж гомдоллож явдаг. Yvнийхээ сацуу их vглээ улс юм.

No comments:

Post a Comment