Tuesday, October 2, 2012

Төрсөн өдрөөр шинжихүй


1 сарын 1
Энэ хvмvvс голдуу өөрийн дотуур санаандаа итгэж байж амьдардаг. Нийтийн дунд тэд зөвхөн “биетээр” л оролцдог, юу гэвэл тэд шал өөр юм бодож шал өөр газар сэтгэл нь явж байдаг. Матрын ордныхны нийтлэг зан болох ганцаараа байх тун дуртай. Тэд өөрсдийн ажил амьдралд тулгамдсан асуудал зэргийн тухай ярьдаггvй, сэтгэл санаа, бодлоо ил гаргадаггvй. Тэд өөрийн материаллаг байдлаа өөрийн гараар бvтээдэг учир тэдний нийгмийн байдал нь тэдний өөрийнх нь хvч чадлаар бvтээгдсэн байдаг юм. Энэ хvмvvсийн амьдрал голдуу хямралд орох тохиолдлоор элбэг байдаг. Яагаад гэвэл тэд нэг хязгаараас нөгөөд хvрэх vйлдэл их хийдэг учир тэдэнд өөрсдийнх нь араншин ааш зангийн өөрчлөлт , дотоод сэтгэлгээний зөрчил нь бас маш их садаа болдог. Энэ хvмvvс өөрийн их дотоод тамир, асар их сэтгэлийн тэнхээтэй мөртлөө гутранги, юм бvхнийг vгvйсгэсэн мөхөс бодолтой байдаг. Тэдэнтэй харьцахдаа маш энэрэнгvй, сайн сайхныг хvссэнээр харьцах ёстой Мөн танд зөвлөхөд тэдэнтэй албан ёсны яриа хэлэлцээр хийх шаардлага гарвал тэднийг гутранги байдлаас гаргах хэрэгтэй. Жишээ нь vгний холбоо инээдтэй, vйл явдал зохимжтой, хөгжилтэй яриа өрнvvлэх, хайр дурлал, гэр бvл, гэр бvлийн амьдрал, нууц амьдрал зэрэг нь матруудад маш их гуниг, урам хугаралтай авчирдаг. Гэхдээ энэ хvмvvс өөрсдийнхөө санаа нийлдэг хvмvvст маш их анхаарал тавьж vнэнч байдаг. Биеийн байдлын хувьд тэднийг 42 нас хvртэл янз бvрийн муу тохиолдлууд таарах нь их байдаг Энэ нь ердийн ослууд, хvнд осол, хvнд өвчин гэх мэт. Ерөнхийдөө урт насладаг, гэвч архаг өвчинд нэрвэгдэх нь их тохиолддог.

1 сарын 2-10

Энэ матрууд нь хvйтэн тооцоотой ухаан, эрчимтэй уйгагvй тэвчээр , сахилга баттайгаараа ялгардаг. Тэд нуугдмал зантай, юм бvхнийг өөрөө бvтээх эрмэлзэл дvvрэн, биеэ авч явж чаддаг хvмvvс. Нийтийн дунд тэднийг буурьтай хvн гэж ярьдаг. Амьдралд гэр бvлдээ тэд хатуу эх эцэг байдаг. Дотроо бодолтой , хатуу хvмvvс учир тэд голдуу дvнсгэр байдаг бөгөөд зvрхний баясал тэдэнд тун цөөн тохиолддог. Жинхэнэ анд найз тэдэнд бага байдаг. Хамтрах нийтэч зан бvр ч байхгvй шахуу байдаг. Харин энэ матартай нэгэнт дотносон бас тэдний итгэлийг олсон бол тэдэнтэй харьцах байдал /ажил хэрэгч, анд нөхрийн, хайр дурлалын холбоо маш бат бөх/ хvчтэй байдаг юм. Хувийн амьдралд, хайр дурлал , гэр бvлийн байдал нь мөн л зөрчил гунигтай байдал их учирдаг. Vvний нэг шалтгаан нь тэдний дэндvv сэтгэлээ барих хvйтэн хөндий зан нь нөлөөлдөг. Тэдний бие сэтгэл амирлангуй байдаг ганц зvйл нь ажил уран бvтээл туурвих явдал юм. Статистикийн vзvvлэлтээр яг энэ матруудад бэлэвсэн эмэгтэй, эрэгтэйчvvд их байдаг гэж гарсан байдаг.

1 сарын 11 

Энэ өдрийн хvмvvс өөрийн чамин дэгжин, оргиналь байдлаараа ялгардаг. Энэ хvмvvс шинжлэх ухаанд эрмэлзэлтэй, ажилч хичээнгvй, маш их нэр хvндэд дуртай байдаг. Гэвч тэдний амьдралд өөрсдийнх нь зөрvvд гажууд зан мөн биелэгдэшгvй мөрөөдөл зэрэг нь амьдралдаа хvрэх замд нь садаа болдог юм. Энэ хvмvvс нь хvмvvст vзэн ядалт, найрсаг байдал хурц илэрдэг Харин тэднийг зарим хvн ердөө ч vздэггvй, зай барьж явахыг боддог. Энэ нь юунд вэ гэвэл тэд өөрийн ухаан бодол, энергээ зөвхөн өөрийнхөө төлөө зарцуулдаг . Өөрийнхөө мууг харахгvй зөвхөн хvний мууг, дорой байдлыг илрvvлэх нь тэдний төрөлхийн хэрсvv зан юм. Муу, дорой, сул талыг нь өөртөө ашигтайгаар ашигладаг юм. Өөрийн ойр дотныхныгоо хамгаалах чадвартай, гэр бvлдээ хvйтэн ханддаг боловч Маш их vvрэг хариуцлага хvлээж явдаг учир сална гэсэн ойлголт бараг байдаггvй. Энэ матрууд vнэнч халамжтай боловч хувийн амьдрал нь аз жаргалтай байдаггvй. Энэ хvмvvс өөрийгөө маш сайн барьж чаддаг, биеэ сайхан авч явдаг. Тэдэнтэй гэрээ хэлэлцээ хийхдээ болгоомжтой яарахгvй байх хэрэгтэй.

1 сарын 12-20

Энэ vед төрсөн хvмvvс нь төрөлхийн тэвчээр хатуужилтай , Гоё ааштай хvмvvс байдаг Заримдаа тэд хvмvvсийн алдаа дутагдал , төөрөгдлийг нь огт өршөөдөггvй Ихэнхи энэ vеийн матрууд дотроо ч болтугай цэргийн эрдэм армид ажиллахыг хvсдэг. Тэд өөрийнхөө амьдралыг ухаалаг төлөвлөдөг, vйл явдлыг дэс дараатай эрэмбэтэй байлгаж нэг мөчийн сул дорой байдалд ордоггvй . Нийтэд ялангуяа өөрийн мэргэжлийн тvвшинд эдгээр хvмvvс хvндэтгэл найдварыг төрvvлдэг Тэдний дээрэнгvй байдлыг өршөөх нэг зvйл бол тэдний хошин шог элэглэлийг ойлгодогт байдаг. Тэдний амьдралд ажил солих гэр орноороо нvvх , хол аялах,
Удаан хугацааны зугаалга их тохиолддог. Энэ матрууд гэр бvлийн хувьд маш найдвартай vнэнч, халамжтай хvмvvс юм. Жил өнгөрөх тусам хайр сэтгэл хөрч ирэх vед тэдний нэгэндээ дасах нь улам ихсэж гэр бvл орон гэр хань ижилдээ улам ч их халамжтай болдог. Насан туршдаа гэр орны нөмөр нөлөө, халамжит хань хад чулуу мэт байдаг. Асар их найдвар vнэнч сэтгэлийг хадгалж vлдэх, амьдралын бvх зовлон зvдгvvр нугачааг давах тэвчээртэй хvмvvс юм. Харин өмч хөрөнгөө алдах ямар ч тохиолдолд(Жнь гал, vер, болон бусад зовлон бэрхшээлээс)
Тэд өөрийн биед тохиолдох өвчин зовлон гэнэтийн осол зэргийг ч vл хамааран илvv их сэтгэлээр унадаг. Энэ vед тэд томдуугарч сэтгэлийнхээ хадгалсан уй гашууг ихээр гаргаж гуниг гутрал дvvрэн болж ирнэ. Амьдралын явцад ноён нуруугаа алдвал хойшид тэд янз бvрийн өвчин хуучтай болдог. Иймд тэд vлдсэн насандаа ойр дотныхны асрамжид байх болно.

1 сарын 21-24-нд 

Бумбууд жинхэнэ хувиа бодогч юм. Амьдралаа маш нягт нямбай төлөвлөгөөтэй, өөрийн бодол санаа тооцоог ашиглан маш өвөрмөц зохиодог. Хvн өөлөхийн аргагvйгээр өөрийн vзэл бодлоо илэрхийлж чаддаг. Амьдралд нь өөртөө итгэлтэй, шийдэмгий зохион бvтээх чадвартай нь маш хөдөлмөрч, ажиллах хvч чадвар идэвхи дайчин байдлаараа олж авч, хамт олныхоо хvндэтгэлийг хvлээдэг. Гавьяа шагналыг тэд өөрийнхөө нvр их хөдөлмөр чадлаараа олж авдаг.
Ихэнхи бумба нь нээлттэй , хааяа нэг нь нуугдмал чанартай байдаг. Тэд дөлгөөн биеэ барьж чаддаг , Ямар ч vед биеэ цэвэр аваад гардаг гэвч тэд өөрийн тойрон хvрээлэгчдэд маш их хатуу зарчимч, алдаа дутагдлыг нь хэзээ ч уучилдаггvй . зан чанарт нь дээрэнгvй vзэл илэрдэг ч сайн санаатай сайхан сэтгэлтэй хvмvvс. Тэд бараг маргалддаггvй, хэрэлдэх нь тун ховор. Харин өөрсдийн нь vзэл бодолд хамаатай байвал тvvнийгээ маш хvчтэй хамгаалж байдаг, мөн найз нөхөд, ойр дотныхныхоо төлөө мөн адил. Тэд хvчирхийллийг vзэн яддаг, маш их энерги хvч чадлаа гаргаж тэмцэж зөрvv муйхар ааш ч гаргаж чаддаг Тэд удаан насалж эрч хvчтэй vр бvтээлтэй амьдардаг. Гадны нөлөө л орохгvй бол

1 сарын 25-31 

Бумбын энэ vед төрсөн хvмvvс маш өвөрмөц бодолтой бөгөөд зарим хvмvvс тэднийг хачин хvн гэж vздэг.
Ажил нь сэтгэлд нь хvрдэггvй, мөнгөний гачигдал нь бараг насан туршид нь дагалддаг. Энэ хvмvvс маш тусархуу, өгөөмөр хvмvvс, ажилдаа хайхрамж муутай мөн өөрийн дор захирагддаг. хvмvvст ширvvн ханддаг. Тэд бодсон санснаа ярьдаг учир “хачин” гэдэг хоч зvvдэг. Тэд хар багаасаа электрон техниктэй холбоотой байдаг Тэд өөрийн амьдралаа тооцоолон бодох, электрон техниктэй холбож голдуу сансрын, атомын нисэх хvчин, хөлөг онгоцны vйлдвэр зэрэгт ажилладаг. Харин тэдний ажиллах хvрээ бол ямар нэгэн холбоо : Телевиз, радио, авто тээвэр гэх мэт Тэд хvмvvсийн өөрийн цэмцгэр чамин байдлаараа татах чадвартай Ямар ч юманд тэд өөрийн гэсэн гэрэл гэгээ , өнгө аяс оруулдаг. Мөн тэд шөнийн тvvдэг гал , сартай шөнө, зэргийг эрхэмлэж найз нөхөдтэйгээ ярилцах, сэтгэлээ нээх нь таатай орчин бий болгодог. Энэ хvмvvс сонирхолтой аялагчид, уран цэцэн vгтэй хөөрөлдөгчид байдаг. Ганцаардлыг тэд муу давдаг. Харин амьдралын цохилт, сөрөг нөлөөг сайн давж туулах эсэргvvцэж чаддаг. Өөрийн vзэл бодол , Төлөвлөгөөг тэд амьдралдаа хэрэгжvvлэхийг боддог бөгөөд тvvнийгээ асар их тэвчээр , тэнхээ гаргаж хийдэг.

2 сарын 1-3

Энэ vед төрсөн хvмvvс маш харьцаа сайтай элэгсэг хvмvvс байдаг. Амьдралд тэд өндөр шаардлага тавьж , удирдах албан тушаалд дэвших явдал ч байна. Өөрийн vзэл бодлоо тодорхой vндэслэлтэй илэрхийлдэг. Тэд дандаа гоо сайхан , өндөрлөгрvv тэмvvлдэг. Тэд ердийн байдалд дургvй энгийн хvмvvс тэдний нvдэнд өртдөггvй
Тэдний сэтгэлийг татахад маш өвөрмөц гоц сонирхолтой vйл явдал хэрэгтэй Тэд дандаа шинэ юмны эрэлд байдаг. Тэднийг хуучин юм ядрааж шинэ соргог зvйл сэхээн сэргээдэг. Тэдний амьдрал шинэ юмны төлөө хөөцөлдөн нэг нэгээ сольж явдагт оршино. Иймээс тэд vхэхийг яардаггvй.

2 сарын 4-9

Энэ vед төрсөн хvмvvсийн байдал жvжигчин шиг байдалтай . тэд өнгө vзэмж , гоо сайхныг хослуулсан мөн элэгсэг ааштай ганцаардлыг тэд vзэн яддаг. Хvмvvсийн өөртөө таалагдсан , vгvйгээр ялгаж vздэг. Нэг хvнтэй удаан хугацаанд харьцах тусам тэд тэр хvнийхээ бодол санаа тэр ч бvv хэл тэр хvний хэрэглэдэг vгийг ч хэрэглэж ирдэг. Хvнтэй харьцах харьцаандаа ямар нэгэн бодол санаа агуулдаггvй байдаг. Тэд тантай ярьж суугаад бvх юмыг чинь хvлээн зөвшөөрч байгаа мэт байснаа ярианы төгсгөлд тантай шал өөр байр суурь эзэлсэн байдаг. Энэ хvнтэй нэг зvйл тохирч , санаа нийлсэн бол тэр дор нь л шийдэх хэрэгтэй хэрэв дараа маргааш гэвэл хэдийнээ өөрчилж орхино Иймд ямааны мах халуун дээрээ гэсэн байдлаар шийдэх хэрэгтэй. Энэ хvмvvс зохион байгуулагчийн чадвар сайн , тэд дарга. Удирдлага болох нь ховор зvйл биш. Тэд өөрийг ядраах явдал их учир ийм талын өвчин их тусдаг. Хайр дурлал нь халуун янаг боловч партнераа олон сольдог.

2 сарын 10

Энэ өдөр төрсөн хvмvvс маш эелдэг элэгсэг харьцаа сайтай , авьяаслаг мөн жvжигчид байдаг. Найз нөхдийн хувьд бөх бат холбоотой , харин эхнэр нөхрийн холбоо удаан бат бэх биш. Амьдралдаа тэд буурьтай ханддаг ч тохиолдлын харьцаанд ордог (хайр сэтгэлийн)Энэ явдал нь тэднийг хайр дурлал гэр бvлийн асуудалд ороход хvргэдэг. Бумба гэнэт дурлаж хvчтэй сэтгэл хөдлөлд ордог ч энэ байдал дорхноо дарагддаг. Суух гэр бvл болох асуудал сөхөгдмөгц тэд чимээгvй алга болдог. Тэд амьдралдаа удаан хугацаагаар хайр сэтгэлийн харьцаатай байсан ч сууж нийлэхийг оролддоггvй. Тэд байнга дурлаж больж явсаар амьдралдаа онцгой шийдэмгий зорилтод хvрч чаддаггvй Энэ бумбуудыг ирээдvйгээрээ амьдрагч гэдэг. Амьдралын эхний хагаст маш болгоомжтой байх хэрэгтэй, яагаад гэвэл осол эндэл их учир нь амьдралынх нь 2 дахь vе нь илvv аз жаргалтай, найз нөхөд асрамжлагчийн тусламжтайгаар сайхан амьдарна.

2 сарын 11-16

Энэ өдрvvдэд төрсөн хvмvvс маш булбарай, сул дорой юм шиг мөртлөө хувь заяаны цохилтыг өөр дээрээ хvлээж авах чадвартай хvмvvс байдаг. Өөрийн оюун санааны тvвшингийн дагуу тэд тэмцэгчид , хууль зөрчигчид тэдэнтэй тэмцэгчид дарга удирдагчидтай байнга зөрдөг
Тэд дандаа ядарсан зvдэрсэнд тусалдаг тэдний төлөө тэмцэгчид юм.
Амьдралын эхний vед тэдний амьдралд утоп vзэлтэй янз бvрийн vзэл санаа агуулж тэмцэж өөрийгөө ч золиослохоос айдаггvй байх бөгөөд амьдралын 2-дахь vе нь арай тогтуун болдог. Орчингоо ойлгож арай энэрэнгvй , дайсагнах vзэн ядах нь арилдаг Энэ хvмvvс vргэлж шинэ юм сэдэж шинэ соргог зvйлийн эрэлд морддог . Хайр дурлалд тэд халуун , тэд ямагт дутуу дулимаг юманд дургvй , тэдний уриа “Бvхэлд нь авах буюу эсвэл юу ч хэрэггvй” Энэ хvмvvс маш vнэнч шударга vг нь хийж байгаа зvйлтэйгээ нийцэж байх ёстой гэж vздэг.

2 сарын 19

Энэ бумбууд дэгжин, донжтой байдлаараа анхаарал татна. Тvvнээс гадна тэд маш их сонирхолтой vг ярианы онцлогтой харьцагчид юм. Тэд хөгжилтэй зан, аальгvй донжтой байдлаараа ялгагддаг. Тэд жvжиглэх авьяастай. Мөн ихэнх нь хөгжмийн авьяастай, vvнийгээ амьдралын амжилт болгон хэрэглэдэг. Тэдний бага балчираасаа сонирхож явсан зvйлvvд нь амжилтанд хvргэдэг. Жнь: Уран зохиол, яруу найраг , жvжгийн зохиол, техникийн шинжлэх ухаан, авто тээвэр, телевиз, радио гэх мэт. Мөн тэдний сэтгэл санаа хvмvvнлэгийн салбар өөрийгөө золиослосон хайр дурлал зэрэгт буцалтгvй гvн орж болох юм. Тэд өндөрлөгийг эрмэлздэг, vзэл бодлоо өндөрт хvргэхийг хичээдэг. Урт удаан настай байдаг. Амьдралынх нь 2 дах хэсэг нь эхнийхээсээ өөр арай илvv аз жаргалтай байдаг. Биет байдалд тэдний амьдралд сvйрэл гэнэтийн тохиолдол байх болно. Оюун ухааны хувьд –Сэтгэл цэвэршсэн зvрх сэтгэл нь өндөрлөгт хvрэхийг хvсдэг. Энэ ордонд төрсөн хvн бvх дарлал милатристуудын эсрэг тууштай тэмцэгчид байдаг. Энэ хvмvvс ариун цагаан сэтгэлтэй, маш мэдрэмтгий хvмvvс байдаг. Их хvмvvнлэг тусархаг хvмvvс . Ийм хvмvvст анхны харцаар дурлах нь юу ч биш , гэнэт амьдрал зохиож хар нялхаараа хvнтэй ханилах тохиолдол ч байдаг, эсвэл 30-35 насандаа жинхэнэ хайраа олж авах явдал ч бий. Тэд салах нийлэх , хагацах бэлэвсрэх явдал тэдэнд ихээр учирдаг.

2 сарын 20-29

Энэ vед төрсөн загасууд зохион бvтээгч соён гэгээрvvлэгч ухаантай . Тэд өөрчлөн байгуулалт, соён гэгээрvvлэх зэрэг vйлсийн төлөө амь биеэ хайхрахгvй зvтгэдэг. Загасууд бодь сэтгэлт энэрэнгvй хvмvvс юм. Тэд дандаа хvнд туслах, асрах, асрамжлахад бэлэн байдаг. Гэвч өөрсдөө тэд тогтвортой зан араншинтай улс биш юм. Амархан гомдоно, хvнд хандах байдал нь сонирхолгvй болно. Энэ бvхэн нь тэдний биеийн байдалд ч ихээр нөлөөлнө. Тэдний биеийн байдал сэтгэл санааны өөрчлөлт нь сарны байдлаас их хамаардаг. Тэргэл сартай vед загасуудын бие сайн байдаг . Тэд цовоо сэргэлэн хөгжилтэй, хvч чадал энерги ихтэй эрчтэй байх бөгөөд шинэ сар гарахад удаан юм бvхэнд сонирхолгvй маш их ядардаг. Тэдэнтэй харьцахдаа уцаар уургvй, бvдvvлэг байдал гаргахгvй байх ёстой. Тэдэнд ямар нэгэн зvйлийг тулган шаардах хэрэггvй өөрийн эрхэнд оруулахыг бvр ч шаардаж болохгvй . Тэдэнтэй эелдэг зөөлөн энхрий хандаж харьцах хэрэгтэй. Хэрэв энэ загастай ойрын холбоо тогтоохыг бодож байвал тэдэнтэй маш эелдэг, тэдний vзэл бодол санааг нь хvлээн авч сонирхож дэмжиж байгаагаа илэрхий харуулах ёстой. Тэдэнтэй харьцах ярианы сэдэв тэдний сонирхол дуртай ажил зэрэг юм. Тэд маш романтик хvмvvс дуу бvжиг, уран зохиол, яруу найрагт дуртай байдаг. Гэвч тэд ертөнцийг танин мэдэх, байгалийн нууцыг судлах, ид шид зурхайг сонирхдог, vvндээ ч тэд тодорхой хэмжээний амжилт олдог. Тэдний юу бодож байгааг хэн ч тааж мэддэггvй, бодол санаандаа юу агуулж байгаагаа маш сайн нууж чаддаг. Юм бvхэнд хурдан дасаж оюун санааны уян хатан байдал нь тэдний ямар нэгэн ажил бvтээлд нь сайнаар нөлөөлж амжилтанд хvргэдэг. Тэд ядуурлаас айдаг тиймд тэдний хамгийн онцлох хvсэл нь материалаг байдлаар хангагдах юм . Нэг их аз жаргалыг тэд гэр бvлийн явц эдлэхгvй. Тэд материалаг байдлаа сайжруулж баяжихын буюу халуун дулаан байртай байхыг хvсэж гэрлэх байдал их байдаг. Харин гэрлэх гэдэг нь тэдний хувьд харанхуй намаг гэж vздэг. Хайр дурлалын хувьд vнэнч жинхэнэ хайрыг хvсдэг гэвч статистикийн vзvvлэлтээр энэ загасын 3 хvний нэг нь бэлэвсэрч салсан, гэнэтийн ослоор ханиа алдсан нь тодорхой байна. Гэвч загасууд голдуу живдэггvй Амьдралын нугачаанд алдсан зvйлээ ямар нэгэн тохиолдлын явцад эргэн олдог, заримдаа өөрийнхөө хvч чармайлтаараа бий болгодог. Энэ хvмvvсийг уналтын байдлаа тэдний өөрсдийнх нь гэрэл гэгээтэй vзэл бодол урвуулан бодох зөгнөж байдаг нь их тус болдог. Мөн эдгээр хvмvvс ямар нэгэн гаж байдалтай байдаг, эсвэл төрөлхийн ч юм уу, аль эсвэл гэнэтийн ослоос ч юмуу өвчин эмгэгээс ч vлдсэн юмуу энэ нь илт буюу далд харагддаг.

3 сарын 1-10

Энэ загас нь хамгийн туниа муутай. Тэд хар багаасаа хатуу сэтгэл санаатай чадалтай найзтай болохыг хvсдэг. Тэд өөрийгөө ямар ч нөхцөл байдалд хамгаалах чадвартай хvнийг байнга хайдаг. Статистикийн дагуу хувь заяа нь эдгээр хvмvvст амьдралын ямар нэгэн хvндрэл, хvнд туршилт хатуу цохилт болон бусад гамшгийг авчирдаг. Эдгээр хvмvvс өөрийгөө хамгаалах чадваргvй сэтгэл санааны хатан зориггvй хvч тамиргvй нь тэдний хатуу чанартай хvч чадал бvхий хvний нөмөрт байхад хvрдэг. Тэдний сул дорой байдал архичин, тамхичин болон бусад муу муухай бусармагын намагт живэхэд хvргэдэг. Зарим нь энэ байдлаас гарч чаддаг. Тэд ихэнх нь ухаантай , сайн боловсрол эзэмшсэн байдаг. Тэд хvнд хайрлуулах, хvнийг хайрлахыг хар нялхаасаа өтлөн хөгширтлөө мөрөөддөг. Гэвч энэ мөрөөдөл нь голдуу мөрөөдлөөрөө vлддэг. Энэ загасуудыг хvмvvс ихэд өрөвдөж тэдэнд туслахыг боддог. Тэдний хувийн амьдрал нь маш их нууцлаг байдаг учир хvмvvс тэднийг их сонирхдог. Хайр дурлал дотны харьцаанд амьдралд тэднийг гvйцэх хvн байхгvй . Тэд хvнийг тайвшруулах, хаягдсан , гомдсон болгоныг сэргээх асар их авьяастай. Ийм загастай хамтран амьдрахад тэдний энэ зөөлөн харьцаа халамжийн өнгө аястай нь нийцэхэд хэцvv. Энэ бол тэдний өнгөн тал . Цаанаа бол маш их ааштай, заримдаа бvр хашгичиж, уйлж унжина, ялангуяа эмэгтэйчvvд нь . Энэ хvмvvс голдуу хvнд ойлгогдохгvй vлддэг. Тэд гэрлэхээрээ нэг жаргана гэж боддог. Залуу насны замбараагvй явдал vйлдлээ орхиод дулаан сайхан амьдрахыг хvсдэг . Гэвч энэ ордныхонд ямар нэгэн vл ойлгогдох далдын шалтгаанаар хагацах, салах, дахин гэрлэх, бэлэвсрэх зэрэг vйл явдлууд тохиолдог. Энэ хvнд vед тэд өөрт нь аврагч ирнэ, аз жаргал ирнэ, аз жаргал ирж амьдрал тогтворжино гэсэн чинь сэтгэлийнх нь мөргөл тус болдог. Энэ хvлээлт нь тэднийг живvvлэхгvй тогтуун байлгах нэгэн ёсны чиглvvр нь юм. Мөн энэ тэд нарын дундаж амьдралд, дундаж ажил цалинтай ноомой даруу байхад нь нэмэр болдог. Энэ байдалд тэдний хvргэсэн зvйл бол өнгөн дээр тvvнийг дарга удирдах хvмvvс ер нь найз нөхөд нь ч vнэлдэггvйд оршино.

3 сарын 11-20

Энэ загаснууд маш мэдрэмтгий, нөхөрсөг, сайхан сэтгэлтэй, сайн санаатай гэвч маш их нэр хvндэд дуртай улс. Тэд уран зураг, Зохион бvтээх авьяастай . Тэдний ихэнх нь урлагт дуртай , тэд vнэн сэтгэлээсээ биеэ уран зохиол, яруу найраг , хөгжим ,бvжиг, ер нь романтикд зориулдаг. Энэ загаснууд маш их ярианы баялагтай, тэд тойрон хvрээлэгчдээ өөртөө хэрэгтэй хvмvvсээр сонгодог бөгөөд тэдний дунд өөрөө тодрон байдаг. Амьдралд тэд хамгийн чухалд гэр бvлийн уур амьсгалыг эрхэмлэдэг. Тэд голдуу гэрсэг хvмvvс байдаг, тиймд чтэд чөлөөт мэргэжил сонгодог. Гэрээр хийж болох ажил эрдэг. Бас тэд их энэрэнгvй сэтгэлтэй бодгаль улс учир хvн асрах сувилахад илvv сайн бөгөөд асарч буй хvндээ бvр бvх талын дэмжлэг vзvvлдэг. Ажил янз бvрийн зохион байгуулалттай арга хэмжээ тэдэнд их таашаал авчирдаг. Тэд энэ олон нийтийн арга хэмжээнд оролцож vр бvтээл гаргасныхаа дагуу нэр хvнд олж авдаг. Тэд сайн vнэн ч андуудтай ч илvv хvчирхэг дээд зиндааны танил хамгаалагчтай болж чаддаг. Тэдний гол шинж бол мохошгvй зан, тогтуун хатуу сэтгэлтэй зоримог шийдэмгий тэвчээр юм . Нэг талаасаа сайхан зан ааш эелдэг харьцахад тун эвтэй хvмvvс нөгөө талаас дэндvv ихэмсэг дээрэлхvv нэр хvндийн төлөө явдаг хvмvvс . Энэ загасууд голдуу юманд хvрч хvмvvст хvндлvvлдэг. Гэхдээ муу хvмvvсийн нөлөөнд орох мөн өөрийн асар их хардалтаас болгоомжлох хэрэгтэй . Хэрэв харилцан жинхэнэ хайр дурлалаа олсон нөхцөлд тэд vнэнч сайн партнер болдог. Хайр дурлалд тэд авахаас илvv өгдөг улс. Тэдний амьдралын туслах нь тэдний өөрсдийн мөрөөдөл , дуусашгvй сайн сайхныг хvсэн эрмэлздэгт оршино. Загаснууд өөрийн байдлаараа маш цэмцгэр, бодь хvмvvс, хvнийг татах авьяастай. Тэд амьдралдаа маш болгоомжтой хандах ёстой, тэднийг ямар нэгэн осол гэмтэл байнга хvлээж байдаг .(Жишээ нь: шархдах, усанд живэх, гэх мэт ) Тиймээс холын аялал, зугаалга, нvvх суух зэрэг vедээ болгоомжтой байвал зохино.

3 сарын 21 

3-р сарын 21 хаврын тэнцвэрийн өдөр, царсны өдөр нь жилд нэг удаа болдог. Иймд царсны хонь нь маш ховор юм.Энэ хонинууд их эрч хvчтэй, амьдралын хатуужилтай хvмvvс. Тэд багагvй хvч чадалтай, сайхан зvс царайтай, энэ хонинууд их биеэ даасан хvмvvс. Тэдэнд их нэр хvнд , өөрийгөө өндөрт өргөх сэтгэл ихтэй нь нөлөөлнө. Энэ байдал нь тэдэнд илvv татагдахад хvргэдэг. Энэ хvмvvс дарлагдсан, ядарсныг хамгаалж баатарлаг гавьяа байгуулах дуртай бөгөөд тэднийг тойрон хvрээлэгчид нь бишрэн шvтдэг юм. Юм бvхэнд давамгайлан, ямар ч нөхцөлд усан дээр тогтож байж чаддаг нь хvмvvст маш их бахархал төрvvлдэг. Тэдэнтэй харьцахдаа нөхөрсөг, хvндэлсэн, итгэсэн байдлаар хандаж байж ажил хэргээ бvтээнэ.Энэ хоньтой суусан эмэгтэйчvvд тvvнээс маш ихийг авдаг, тэдний хvссэн хань нь мөн юм. Тэдэнтэй харьцахад амар, яагаад гэвэл тэд шулуун шударга, өөрийн бодлыг нуудаггvй, мөн тэд ханьдаа халамжтай, vнэнч, мөн тэд тачаангуй, секст сайн байдаг. Гэвч энэ хониныхон маш их хvнийг бvх талаас нь харж, сонгож , нарийн судалж байж тэр бvсгvй нь маш ухаалаг, эелдэг, наалинхай бөгөөд зочны өрөөнд хатагтай, гал зуухны өрөөд тогооч, унтлагын өрөөнд жинхэнэ эмэгтэй хvн байх ёстой.

3 сарын 22-31

Энэ хонь нь даруу, зарим vед бvр ичимхий, Тэд хурц ухаан, дотоод соёлтой хvмvvс. Тэд эрдэм боловсролд тэмvvлж, чөлөөт цагаа өөрийгөө хөгжvvлэхэд зориулдаг. Тэд нар сэхээтэн хvмvvжилтэй, уриалагхан, өөрийгөө барьж чаддаг, хvмvvст нөлөөлж чаддаг. Эд нар өөрийн найз нөхдөдөө vнэнч, ойр дотныхондоо сайн сайхан ханддаг. Тэднийг өөртөө дасгахад бэрх байдаг. Тэд өөрсдөө анд нөхөд амраг саднаа олж авдаг. Ойрын харьцаа сексээ тэд өөрийн найруулгаар хийдэг. Тvvний партнер нь яг тvvнийг бvх юмыг , аясыг дагах ёстой. Эд нар ажилдаа амжилт гаргаж, амьдралдаа ч сайн сайхан явдаг.

4 сарын 1-10

Энэ хонинууд эрvvл чийрэг, гуалиг, сайхан, саруул ухаантай хvмvvс. Тэд гуа зvс царайтай, тvvнийгээ ч мэддэг учир, нэг бахархал нь бөгөөд vнэ цэнээ ч мэддэг. Эдгээр хvмvvс ажил хэрэгч, идэвхтэй, хvмvvстэй харьцаа сайн. Тэд яриа , хvмvvстэй амархан танилцаж авдаг, эднийг энэ чанар хувийн амьдралд тийм ч сайнаар нөлөөлдөггvй.
Статистикийн vзvvлэлтээр энэ хонины хувийн амьдрал , сексийн байдал нь тэдний юм бvхнийг тvрэмгийлэх, давамгайлах чанар нь муугаар нөлөөлдөг.Тэд маш хартай

4 сарын 11-20

Энэ хонинууд саруул ухаантай, сэтгэх маш ой санамж сайтай мөн тогтуун ичимхий боловч хvмvvсийн дунд ямар нэг байдлаар ялгардаг. Тэд их биеэ тоосон нэр төрд дуртай, өөрийн нэрээ эрхэмлэдэг хvмvvс юм. Магтаалд дуртай, шvтлэг, урлагийн ертөнцөд дуртай, хамтын амьдралд партнер нь зөв авч явбал тэд vнэнч сайн хань болж чаддаг. Ийм vед тэдний нэр хvндэд л халдахгvй байх нь чухал. Хэрэв тэд нууц амрагтай бол энэ нь тэдэнд байгалиас заяасан араншин юм. Хэрэв тэдний аясыг дагаж, сайн мууд нь хvлээцтэй хандаж чадвал тэд бидний гарт насан туршдаа байх болно.

4 сарын 21-30

Шинжлэх ухаан урлагийн бvх төрөлд гарамгай амжилт гаргадаг. Байгаль тэднийг философи ухаан орчноо уран сайхнаар төсөөлдөг чадвартай болгосон. Тэдний дунд хөгжим яруу найргийн зvтгэлтнvvд төрдөг. Тэд их өргөн мэдлэгийн цар хvрээтэй бvх талын боловсролтой зорилгодоо хvрэхдээ бvх зvйлээ зориулдаг. Мөн зорьсон зорилгодоо хvрсэн цагт тэд аз жаргалтай байдаг. Энэ чанар нь тэднийг ямарч vед биеэ сайхан авч явж хайр дурлал ажлын амжилтад хvрэх боломжийг хангадаг. Тэд уян хатан эелдэг мөртлөө өөрийн vзэл бодлыг чанд сахидаг. Зарим vед тэд уян хатан байж чаддаггvй учир зөрчил гардаг. Тэд эхэлж сайддаггvй харин нөгөө хvн нь эвлэрэхийг хvсвэл маш амархан хvлээн авдаг. Хэрэв сайн холбоотой гэж бодох юм бол тvvний энэ эвлэршгvй зан нь тvрэмгий нь хvлээн зөвшөөрч зөрvv зан биеэ тоосон байдалтай нь эвлэрэх хэрэгтэй. Харин хайр дурлал гэр бvлдээ vхэр нь маш vнэнч тэдний төлөө vхтлээ хvчин зvтгэдэг. Тэд маш vнэнч сэтгэл ариун жинхэнэ хайр сэтгэлийг агуулсан байдаг учир хамтран амьдрагчаасаа vvнийг л хvсдэг. Хэрэв мэхлvvлснээ мэдэх юм бол яаж гуйж уйлж байсан ч эвлэрэхгvй бөгөөд эргэж нийлнэ гэж ёстой байхгvй. Сэтгэлдээ өршөөсөн ч мартана гэж байхгvй. Тэд энхийг эрхэмлэдэг эвгvй байдалд орохыг хvсдэггvй хэрvvл тэмцэлтэй газраас зугтдаг. Хайр дурлалдаа vнэнч шударга халамжтай “Хайр дурлал” гэдэг нь тvvний хувьд эрхэм vг, насны эцэст тансаг амьдардаг.

5 сарын 1-10

Энэ ордонд төрсөн энэ сарын хvмvvс голдуу гvн ухаантай философи сэтгэлгээтэй хvмvvс байдаг. Тэдний зарим нь ямар нэгэн талын гоц авьяастай байдаг. Тэднийг соёл урлагийн ертөнц татдаг. Онцолбол дуу, уран баримал, мөн сайн дизайнарууд алт мөнгөний дархан тогооч, оёдолчин гэх мэт. Энэ хvмvvс маш их зөөлөн уян сэтгэлтэй байдаг. Тэд амьдралдаа vргэлж баяр баясгалантай энэрэнгvй ханддаг ба дандаа тайван байгаль дэлхий амьтанд хайртай хvмvvс. Мөнхийн тогтвортой зан нь тэднийг нэг газраа суурьшиж ажиллах амьдрах байдалд хvргэдэг. Төрөлхийн зөөлөн эелдэг улсууд учир тэд маш их найдвартай vнэнч халамжтай партнер болж амьдралдаа гол төлөв айл гэрийн толгойлогч байдаг. Хайр дурлалын хувьд тэд маш их цамаан улс. Тэдэнд удаан хугацааны таашаал авах идэвхтэй секст дуртай бөгөөд өөрөө ч партнердаа их таашаал өгдөг. Харин нийт vхрvvд маш их хартай учир дурлалын гурвалжингийн асуудлыг тэвчдэггvй.

5 сарын 11-14

Энэ vхрvvд дээр дурдсан зангаас гадна олон зантай адайр ааштай байдаг. Тэд өдөн дээр унтаж бvхий л vнэтэй гоё зvйл рvv тэмvvлж сайхан хоол сайн дарсанд дуртай. Тэд тогтворгvй зантай хvнд авиртай юмыг амархан тусгаж авдаг. Нэг талаас тайван амгалан хvний vгээр юм шиг мөртлөө бага юман дээр зөрvvдэлдэг.Өөрийн философи сэтгэлгээгээ ашиглан уран бvтээлч дээгvvр зиндааны хvмvvстэй танилцахдаа гарамгай байдаг. Энэ хvмvvс хоосон мөрөөдөх хийсвэр зантай байдаг. бөгөөд секс эротик тал нь хийсвэр vзэгдэл гаргамтгай байдаг. Yхрvvдийн дунд жvжигчид олон байдаг. Орчин тойрондоо тэд хvний сонирхол татаж баяр баясгалан өгч чаддаг жижиг зvйлээр хэрvvл цуглаан хийдэг. Тэд өөрийн гэсэн юмныхаа төлөө vхэн хатан зvтгэж зууралддаг. Энэ нь хайртай хvн нь чбай өөрийнх нь өмч ч бай жижиг зvйл байсан ч… Зарим таарамжгvй байдал уур уцаар нь голдуу секс эротик хэрэгцээнээс нь болдог. Өөрийн хайр дурлал гэр бvл ажил хэргийнхээ партнерийг сонгохдоо маш нарийн шалгуур явуулж байж авдаг.

5 сарын 15- 21

Энэ vхрvvд маш нууцлаг хvмvvс Өөрийн хvсэл эрмэлзлэл мэдрэмжээ маш хvчтэй хамгаалдаг. Тэд эрх чөлөөнд дуртай бэрхшээлийн хvнд явдлыг ганцаар туулах дуртай. Энэ хvмvvс эрх ашгийн тулд тусархуу ажил хэрэгч байдаг. Хайр сэтгэл нь ч мөн энэ чиглэлээр явагддаг. Мөнгөний vнэ цэнийг тэд маш багаасаа мэддэг.Тэд хөрөнгийн төлөө хvнтэй суух нь зөв гэж vздэг. Мөнгөний талаар тэд ёстой л суусан газраасаа шороо атгана гэгч . Тэд өөрийнхөө хийх юмны vр дvнг урьдчилан тооцоолон мэддэг учир мөнгө олох андаа амархан олдог. Тэд маш их нэр төрд дуртай. Тэгээд ч их ажилсаг болохоор өөртөө ч хvнд ч зав чөлөө өгдөггvй.
Тэд маш их тэвчээртэй учир юмны цаана гарч ялалтад хvрдэг. Энэ хvнтэй нөхөрлөвөл ихийг авна. Дайсагнавал маш муу юм шvv. Хувийн болон гэр бvлийн амьдралд ч гэсэн энэ чиг журмаар явахыг шаардана.Энэ хvмvvстэй гэр бvл болсон нөхцөлд салалт бараг байхгvй гэвч бэлэвсрэлт олон тохиолддог гэж статистикийн тооцоо гарсан байдаг.

5 сарын 22-24

Энэ ихрvvд бие даасан өөрийн бодол vйлдлээ зоримог гаргаж чаддаг. Тэд шийдмэг шулуун vзэл бодолтой хvчирхэг биетэй хvн юм. Ихрvvд нэр хvндэд дуртай бусдад хатуу ширvvн хандаж тэднээс ихийг шаарддаг. Vг ярианы баялаг сайтай хурал цуглаанд тэд гарамгай илтгэгчид юм . Энэ ихрvvд их юманд хvрч өндөрлөгт гардаг. Тэдэнтэй хамтран ажиллагчид мөн их юманд хvрдэг. Тэд хvнээр хайрлуулж энхрийлvvлэх дуртай ч өөрсдөө vнэн сэтгэлээсээ дурлах нь тун ховор

5 сарын 25-31

Энэ ихрvvд маш их ярианы баялагтай чалчаа хvмvvс байдаг. Тэд байнга зvйр цэцэн vгээр хvмvvсийг инээлгэж баясгадаг. Тэдэнтэй цуг байхад огт уйддаггvй. Энэ ихрvvд олон талын мэдлэгтэй тэдний мэдлэгийн хvрээ өргөн бөгөөд тэд хоёр ааштай хvмvvс. Амьдралын туршид тэд олон эхнэр сольж өөрсдийн vзэл бодол ажил төрлөө ч олон өөрчилдөг. Амьдралын эхний vед тэд ямарч зовлонг туулж өөрийн хөгжилтэй хөнгөн зангаараа туулж чаддаг. Ер нь тэд ямагт хvмvvсийн дунд эрэлт хэрэгцээтэй байж чаддагаараа жинхэнэ төлөөлөгч болж чаддаг.
6 сарын 1-3
Энэ ихрvvд ярианы баялагтай хоёр нvvртэй улс. Тэд бурхнаас заяасан илтгэгчид дийлдэшгvй зан чанар эрх чөлөө бие даасан байдалд дуртай. Тэднийг урлагийн ертөнц татдаг. Тэр зvйр цэцэн vг шог хошигнол зэргийг зэргийг сонирхож дурладаг ганцаардмал байдлыг vзэн яддаг учир тэд олон нийтийн цуглаан уулзалт vдэшлэгт их дуртай эрт хvнтэй суудаг. Тэд хурдан шалмаг хөнгөн хийсвэр шvvмжлэх дуртай өнгөц сэтгэхvйтэй ямарч байдалд биеэ авч явж чаддаг. Тэдний дунд философич, математикч, хөгжимчид их байдаг. Найз нөхөд ихтэй амьдралдаа тэд дэлхий тойрон тэнvvчлэгчид юм.

6 сарын 4-11

Энэ ихрvvд ёстой тайлагдашгvй нууцлаг хvмvvс. Тэд ямагт хэдэн саналтай шуудай дvvрэн бодол санаа өвөртөлсөн байдаг. Тэдний санал голдуу маш сонирхолтой өвөрмөц баялаг хэрэгцээ хvсэлт ихтэй байдаг. Тэд энэ санал бодол төлөвлөгөөгөө хvн бvрд өгч байдаг.
Энэ бvх төлөвлөгөө vзэл бодол нь чухал амьдарлынх нь vнэ цэнэ талх юм. Yvгээрээ тэд өөрийгөө тэжээж мөн ашигтай борлуулдаг. Эд нарын vнэ эрэл нь насан туршдаа vргэлжилж байдаг. Хайр дурлалын хувьд тэд мөнхийн залуу хvмvvс. Энэ хөнгөн хийсвэр зан нь насны эцэст мэдрэлийн ядаргаа бvр цаашилбал өвчинд хvргэж насныхаа эцэст галзуурах явдал ч их тохиолддог.

6 сарын 12-13 

Энэ ихрvvд олон талын мэдлэгтэй, сонирхол гоц авьяастай хvмvvс юм. Тэд хvнтэй сайн харьцаатай тууштай мөрдөгч эмх цэгцтэй хvмvvс юм. Сайн сайхан тэгш шударга амьдрахыг хvсдэг. Эрх мэдэлд байнга хvрэхийг хvсдэг. Энэ ихрvvд голдуу жинхэнэ хайр дурлалтайгаа учирдаг. Тэд юм бvхний өмнө хошуу дvрдэг хvмvvст маш их дургvй. 


6 сарын 12-13
Энэ ихрvvд олон талын мэдлэгтэй, сонирхол гоц авьяастай хvмvvс юм. Тэд хvнтэй сайн харьцаатай тууштай мєрдєгч эмх цэгцтэй хvмvvс юм. Сайн сайхан тэгш шударга амьдрахыг хvсдэг. Эрх мэдэлд байнга хvрэхийг хvсдэг. Энэ ихрvvд голдуу жинхэнэ хайр дурлалтайгаа учирдаг. Тэд юм бvхний ємнє хошуу дvрдэг хvмvvст маш их дургvй.
6 сарын 14-21
 

Эд голдуу философич математикч хєгжимчид. Тэд зарим vед энэрэнгvй ид шидийн зэрэг зvйлд дуртай байдаг. Тэд олон хэл сурах авьяастай мєн мэдлэг боловсрол сайтай байдаг. Гэвч тэд нэлээд залхуудуу , магтаалд дуртай єєртєє итгэл муутай улс. Тэд амьдралд дуртай хvнд болон амьтдад сайн. Гэр бvлийн тал дээр тогтвортой хvмvvс .
6 сарын 22
Энэ мэлхий маш уян хатан зєєлєн их баялаг мєрєєдємхий чанартай. Гэвч жаахан бvрэгдvv Тэд зєєлєн сэтгэлтэй маш ухаантай. Тэд хvн бvхэн цэвэр ариун гэдэгт итгэж явдаг. Хэрэв тэдэнтэй муу хvмvvс таарвал тэд насан туршдаа хол явахыг эрмэлздэг. Тэд хэрvvл маргаанд дургvй vvнээс зугтдаг. Тэд эрдэмтэд гvн ухаантан зураач хєгжимчид болдог.маш хєдєлмєрч ажил хэрэгч улс. Тэд олны хvндэтгэлийг хvлээж чаддаг амьтан болон хvvхдэд хайртай гэрсvv хvмvvс байдаг юм.
6 сарын 23-с 7 сарын 1
Энэ мэлхийнvvд маш царайлаг. Тэд хєдєлгєєнтэй амьдралтай сонирхол нь голдуу шу- ны салбар учир тэд єєрсдийгєє эрдэм шинжилгээний салбарт зориулдаг. Энэ хvмvvс юм бvхнийг мэдэх vзэх эрмэлзлэл дvvрэн байдаг. Амьдрал нь адал явдал аливаа vйл явдлаар дvvрэн байдаг. Тэд маш дурламтгай хvн эргvvлэхдээ гарамгай байдаг.
7 сарын 2-4
Маш мэдрэмтгий vргэлж солигдож байдаг зантай мєн сарны байршлаас шалтгаалж єєрчлєгддєг зан авиртай тогтвор муутай хvмvvс. Тэд урлаг уран сайхны сэтгэмж сайтай. Урлаг руу тэмvvлдэг гар урлалд сайн. Тэд маш эелдэг даруу vнэнч андууд гэрсvv хvмvvс байдаг.
7 сарын 5-12
Єєрийн vзэл бодолтой нэр хvндэд дуртай хvмvvс. Тэд хvч чадалтай биеэ сайн барьдаг сайхан авч явдаг хvмvvс. Амархан сэрэл авдаг уцаартай тэвчээр муутай хvмvvс. Нvvрэн дээрээ хэлж чаддаггvй учир дандаа нуугдмал булангаас цохилт єгдєг хvмvvс. Харьцааны тал дээр тэд маш их зєрvvд учир хvнтэй таарамж муутай байдаг. Тэд маш их сэтгэлээ барьдаг хvнд итгэдэггvй дотогшоо хvмvvс учир хvнтэй ойлголцдоггvй асуудал гардаг. Амархан хєрдєг зангаа хувиргадаг. Мєн маш их хартай , vнэт зvйлд дуртай материаллаг байдалд сонирхолтой. Хєдєлмєрч нэр хvнд єндєртэй.
7 сарын 13- 14
Энэ мэлхийнvvд бvхий л гоо сайхан гоёмсогт тэмvvлдэг. Тэд сарны нєлєєнд их автагддаг. Тэд насан туршдаа амьдралын эрээн барааныг туулж давдаг, ганцаардмал байдалд дуртай. Эрх чєлєє хvнээс хамаарахгvй байдал нь тєрєлхийн байдал, хvчирхийлэлд маш дургvйбайдаг. Харин vхэр хилэнцvvд тvvнд сайн байдаг.
7 сарын 15- 22
Энэ мэлхийнvvд тєлєв даруу тайван амгалан хvмvvс юм. Тэд хэзээ ч хvний саналаар нэг мєчийн хувиралд ордоггvй, юм бvхнийг дэс дараатай эрэмбэ цэгцтэй байлгах дуртай. Тэд амьдралын хvнд бэрхшээлийг єєрийн хvч чадал тэвчээрээр туулдаг. Тэдний хамгийн чухал vе нь 21-28 нас юм. Эрт гэрлэдэг ихэнхдээ гадаадын хvнтэй гэрлэдэг. Алдаа гаргадаггvй бєгєєд хvний алдааг уучлах дургvй.
7 сарын 23-24
Тэд тєрєлхийн даруу хvмvvс. Тэд ямарч байдалд єєрийгєє авч явж чаддаг. Тэд єєртєє ч хvнд єндєр шаардлага тавьдаг. Эд нар найрсаг тусархуу мєртлєє бас дээрэнгvй vзэлтэй. Олон нийтэд хvндэтгэл хvлээж чаддаг. Арслангууд их эрмэлзлэлтэй тавьсан зорилтдоо хvрэхийн тєлєє идэвх чармайлт гаргадаг. Тэд юм бvхэнд тэргvvлэгч байхыг хvсдэг. Тэд єєрсдийн єндєрлєгт хvргэх зvйлд юугаа ч зориулж чаддаг. Хайртай хvнээ орхиж єєртхэрэгтэй хvнтэйгээ сууж чаддаг ба єєрийн зохиосон амьдралдаа vр хvvхэд гэр бvлийнхээ хvмvvсийг хамгаалж чаддаг насан туршдаа vнэнч байдаг.
7 сарын 25-с 8 сарын 2
Энэ арслангууд захирангуй тачаангуй єгєємєр хvмvvс. Тэд гэртээ ч нийгэмд ч vргэлж гийж гялалзаж хаанчлах дуртай, хvний захиргаанд байх дургvй єєрт нь шvvмжлэлтэй хандахыг тэвчдэггvй. Эд нар гавьяа шагнал нэр тєр бvгдийн танил байхыг хvсдэг. Энэ хvмvvс жинхэнэ гавьяат алдарт хvн болж чаддаг. Амьдралын явцад гарах тулалдаанд тэд дандаа ялдаг. Амьдралын туршид тэр олон найз нєхдєдєє тусалж тэд нарынхаа хvсэлтийг биелvvлэхэд бэлэн байдаг. Заримдаа тэр нь тvvнд гай тарьдаг. Хайр дурлалд ч гэсэн иймэрхvv ханддаг. 8 сарын 3
Энэ арслангууд амьдралын бvхий л байдалд дуртай. Тэд байгаль дэлхий амьдад зэрэгт маш сайн. Мєн дээдсийн амьдралд тун дуртай. Бvх хvмvvсийн дунд єсєж цэцэглэхийг хvсдэг. Тэд алдаа гаргадаг учир бусдын алдааг нэг их юманд боддоггvй. Эд нар зурах авьяастай. Тэд єєрийн баяр баясгалангаа хайр найргvй тараадаг тусархуу халамжтай .Тэд ямарваа нэг юмыг ивээн тэтгэх дуртай. Гэр бvлийн хувьд vргэлж vнэнч байдаггvй юм.
8 сарын 4-12
Энэ арслангууд чаминд дуртай бvхнийг тэргvvлэгч байхыг хvсдэг. Тэд гавьяа шагнал одон медаль авахыг бvр ч дуртай. Амьдрал хvмvvс зэрэгт бvгдэд нь єндєр шаардлага тавьдаг. Тэдэнд бvх юм бага юм шиг санагдаж ихийг, бvр ихийг хvсдэг. Тэдний биеэ тоосон ихэмсэг зан нь амьдралд саад болдог. Тэд ааштай ууртай бvр унаж тустлаа уурладаг. Хайр дурлал дотны харьцаанаас бараг таашаал авдаггvй. Энэ арслангууд єєрийн дотны хvмvvс тvvнд vнэнчээр зvтгэдэг хvмvvсдээ маш єгєємєр ханддаг. Тэднийг магтвал тун ч дуртай. Мєн нэг онцлох зvйл гэвэл эмэгтэй арслангууд нь эмэгтэйчvvдтэй байхаас илvv эрэгтэйчvvдтэй байх дуртай байдаг. Арслангуудын салалт голдуу материаллаг байдал муудсан хайр халамж дутсанаас болдог.
8 сарын 13
Энэ арслангууд маш нээлттэй байдалд дуртай хvмvvс . тэд зочломтгой єгєємєр хvн дайлах цайлах дуртай. Баян чинээлэг байхыг хvсдэг. Мєнгє олоход их хєдєлмєрлєх хэрэгтэй мєн ажлын гадуур ажиллаж мєнгє олж болно гэдгийг тэд мэднэ.Гvн ухааны мэдлэгтэй байдаг. Тэд философид сайн ярианы баялагтай мєн жvжигчний авьяастай энэ хvмvvс байнгын магтаалд дуртай. Хайртаасаа ихийг шаарддаг гэр бvл болохдоо єєрт тохирсон хvнээ сонгож чаддаг. Хэрэв нэг дурлавал насан туршдаа хайрладаг сайн анд vнэнч хань байдаг. Тэднийг хvнд бэрх vед дуудахад тэд тэр дороо тусалдаг.
8 сарын 14-23
Тэд шийдэмгий сайхан сэтгэлтэй зохион бvтээх авъяастай ажилч хичээнгvй хvмvvс юм. Тэд байгалиас заяасан авьяастай жvжиглэх хєгжимдєх чадвартай юм. Тэднийг ямагт амжилт дагаж явдаг. Энэ нь тэдний єєрийн хvчинд итгэсэн байдал мєн хєдєлмєрч зан нь тусалдаг. Эдгээр хvмvvс алдар гавьяанд хvрдэг цэргийн болон удирдах ажилтан болж чаддаг. Гэр бvл болтлоо цэвэр ариун байж чаддаг. Єєрийн ханиа их шvvлтээр олж авдаг учир орой гэрлэдэг заримдаа бvр гэр бvлтэй болдоггvй. Хэрэв гэрлэвэл маш vнэнч найдвартай тvшээ тулгуур болдог сайн анд нєхєр юм.
8 сарын 24-с 9 сарын 2
Энэ охиныхон сэхээтэн оюун ухаан сайтай хvмvvс байдаг. Тэд эрдэмд тэмvvлж урлагт тааламжтай байдаг. Ихэнх нь уран сайхны сэтгэмжтэй байдаг. Бvх талын мэдлэгтэй боловсролтой хvмvvс байдаг. Оюуны цар хvрээ ихтэй охиныхон єєрийн санаа бодлоо ойлгомжтой лавтай ул vндэстэй илэрхийлж чаддаг. Єєрийн ажилч хичээнгvй зан авьяасаараа эрх мэдэл мєнгє баялагт хvрч чаддаг. Тэр нэр хvндтэй тусч єгєємєр хvмvvс. Тvргэн гомддог нь тэдний сул талын нэг. Тэднийг магтах бахархах нь тэдэнд баяр баясгалан єгдєг. Санаандаа хvрээгvй бол тэд нар уур уцаартай догшин болдог тэд унасан ч дахин босох чадвартай. Ер нь энэ охиныхон маш их сэтгэл татам сэргэлэн хvмvvс єєрийн хувийн амьдралаа єєрсдєє аваад явах чадвартай. Амьдрал нь урт удаан vр бvтээл арвин байдаг ч аз жаргалтай байх нь ховор байдаг.
9 сарын 3-12
Энэ охиныхон хамгийн эрvvл ухаантай хvмvvс . Тэд тєрєлхийн шvvмжлэгч багш худалдаачин, нягтлан бодогч ер нь нарийн нягт нямбай бvхнийг хийж чадах хvмvvс. Тэдний амьдралд туслах зvйл нь “хvйтэн” толгой. Мєнхийн саруул ухаан, мєн зальхай гярхай зан нь юм. Тэдэнд хєнгємсєг хийсвэр зан огт байхгvй. Тэд нар заавар тушаал хуулийг ягштал мєрдєгчид юм. Тэд ямар ч юманд vvнийгээ хадгалж чаддаг. Бvх юмаа урьдын тєлєвлєсєн бодсоноороо хийдэг. Маргаан хэрvvлд ямагт ул мєртэй vндэслэлтэй юмыг гаргаж ирдэг. Энэ байдлаасаа болж тэд хvнтэй таарамж муутай байдаг. тэдэнд уян хатан байдал дутагддаг. Гэр бvлдээ vнэнч байдаг.
9 сарын 13-22
Энэ охиныхон гvн ухаантай тооцоотой шvvмжлэгчид, философи сэтгэхvйтэй хvмvvс. Юуны ємнє тэд учир утгатай , саруул гэгээн vзэл, амьдралыг байгаагаар нь хvлээж авдаг. Тэд саруул ухаан тооцоотой байдгаараа санхvv тооцоолон бодох тєлєвлєгєєтэй газар єндєр амжилтанд хvрдэг. Тэд эрдэмтэд багш эдийн засагчид улс тєрчид болдог. Нєхєрлєл нь тэдний хувьд єєрсдийнх нь ашигт тохирох ёстой. Гомдоосон хvнээ огт мартдаггvй . тэд тєрєлхийн юмыг санадаг. Хариугаа авдаг улс . Хувийн амьдралдаа тэд нэг их баяр хєєр жаргалыг эрдэггvй. Тэд єєрсдєє ааш муутай тэгээд ч ойр дотныхноосоо их юм шаарддаг.
Єєрийн дотоод сэтгэлдээ ихийг хадгалж чаддаг. Гадагш гаргах дургvй хvмvvс.
9-р сарын 23
Энэ охиныхон маш идэвхитэй найдвартай хичээнгvй хvмvvс . Ажил дээр нь энэ хvмvvсийг vнэлж хvндэтгэдэг. Тэд ажилч хичээнгvй , тэвчээртэй шинжлэх ухаанд дуртай. Хvнтэй харьцахад тэдэнд ичимхий зан нь саад болдог. Энэ ордныхонд бараг салах сарних явдал бараг гардаггvй . Гэрлэхээсээ ємнє огт хvнтэй харьцаагvй цэвэр ариунаа хадгалж чаддаг. Орь ганц бие эмэгтэйчvvд энэ ордноос тєрдєг гэж статистк тооцоонд байдаг.
9 сарын 24-10-р сарын 3
Хєнгєн хєгжилтэй зантай. Тэд хєгжим бvжиг, ямар нэгэн vзвэр очих дуртай. Гэвч эд нар тийм ч амар хvмvvс биш юм. Нэлээн адайр ааштай, ууртай. Нэг талаас тэд хєгжилтэй хєнгєн, сайхан зантай хvмvvс. Нєгєє талаас хєнгємсєг хийсвэр хvмvvс юм. Тэд нар єєрийн сул талыг ашиглан сайхан санаатай хvний дvр vзvvлж чаддаг. Угийн хойрго учир хурц асуудлын буланг зєв тойрч сурсан байдаг. Тухтай гэр орон гял цал зvйлс нь тэдний хамгийн эрхэмлэх зvйл. Эрт гэрлэдэг. Тэд аль болох баян чинээлэг хvнийг сонгодог. Гадны єнгє зvсийг мєн их хардаг. Тэд єєрсдийн хvслийн боол болох нь ховор биш, учир нь тэд залхуу, удаан хєдєлгєєнтэй ааштай юм. Гэвч тун ухаалаг бодолтой тєдийгvй аливаа цаг нь тулсан асуудалд зєв шийдвэр гаргах чадвартай хvмvvс билээ.
10 сарын 4-13
Энэ жинлvvрvvд тогтуун тайван хvмvvс тэд маргаан шуугианд дургvй. Ер нь ихэнхи жинлvvрvvд онолч бєгєєд практик нь сvvлд илэрдэг учир тэд практик улстай хамтран ажиллах дуртай. Тэд маш авьяастай янз бvрийн шинжлэх ухаанд ялан гуяа философид сайн.Тэд тєрєлхийн сэхээтнvvд байдаг. Эсрэг хvйстнээ татах чадвар илvvц. Романтик дурламтгай улс. Хувь заяаны ямар ч эргэлтийг тэвчих чадвартай
10 сарын 14-23
Энэ жинлvvр єєрийн євєрмєц зан, баялаг мєрєєдємхий сэтгэхvйгээрээ єєрийн даруу ичимхий зантай ч бусдын дунд ялгагдаж харагддаг. Тэд маш дур булаам Тэд ойр хавийнхныгаа татах хvчтэй Эд нар эцэг эх найз нєхєддєє эрхэлсээр эрхийн тэнэг болсон байдаг. Тэд єєртєє маш хайртай учир хурц ухааныхаа дагуу юм юмны учрыг хурдан олж, єєрєєрєє бахархаж эхэлдэг. Эд нарын дунд маш ухаантай авьяаслаг хvн байдаг. энэ нь байгалиас заяасан зvйл юм. Тэд vнэнч найдвартай хань болж чаддаг. Хувь заяа нь тэдэнд сайн санаа уужим сэтгэл заяасан байдаг.
10 сарын 24-с 11 сарын 2
Энэ хилэнцvvд уран сэтгэх мэдрэмжтэй, урлагт дуртай бvхий л сайн сайханд татагддаг. Байгаль дэлхий ан амьтанд дуртай Тэд мэдлэгийн єргєн хvрээтэй. Ажилч хичээнгvй нэр хvнд алдар гавьяанд дуртай, асар их зєрvvд улс. Єєрийн зєв гэж vздэг ямар ч vед эвлэршгvй дутагдлаа хvлээдэггvй ажил амьдрал нийгэмд тэд нэр хvндтэй хvндэтгэл хvлээдэг ч тvvнд дурладаг хvн цєєн. Амьдралын тэмцэл тулаан дунд явдаг. Vнэнч ханиа олвол аз жаргалтай явах болно.
11 сарын 3-11
Энэ ордныхон шинжлэх ухаан техник, соёл урлагт авьяастай хvмvvс Тэд хєгжимчин зураач болдог. Тэд нэр тєрд дуртай дуртай биш ч алдар гавьяанд дуртай. Уран бvтээлээ ганцаараа туурвих дуртай. Хэрэгтэй хvнээ амархан олдог . тогтоомж сайтай. Алиа хошин зантай. Тvргэн ууртай шvvмжлэгч хvмvvс. Хувийн харьцаанд тэд анхаарал халамжтай байдаг. Хайр дурлал нь халуун оргилуун байдаг. Салалт ховор.
11 сарын 12
Маш хянуур тооцоотой уран сэтгэмжтэй , авхаалжтай хvмvvс юм. Хvч чадал ихтэй энерги нь дуусашгvй маш шалмаг . Тэд амьдралдаа хэзээ ч бууж єгдєггvй ялан дийлдэг. Тэд шулуун зам нь хаалттай байвал тойроод явж чаддаг. Хvнд итгэх нь муу, хардах сэрдэх нь их байдаг. Доод тушаалынхандаа хатуу ханддаг. Єєрийн алдаагаа нууж чаддаг. Энэ хилэнцvvд гал халуун дурлаж, зэрлэг vзэн ядаж чаддаг. Тэд дотуур тамиртай маш их ууртай учир гэмт хэрэг хийхээс буцдаггvй , гэр бvлийн урвалтыг тэвчдэггvй
11 сарын 13-21
Тэд vзэмжтэй, татах хvчтэй, тэднийг ер бусын хvчтэй, халуун, биеэ барьж чаддаг.Бие даасан чадварлаг хvмvvс сэтгэлийг нь татдаг. Тэд сэтгэлийн амирлангуй байдал, мєрєєдємтгий байдалд байдаг. Гэр бvл хайр сэтгэл анд нєхдийн хувьд тэд vнэнч партнер юм. Ямар ч vед ажилч хичээнгvй самбаатай байдаг.
11 сарын 22
Хатуу зоримог єєрийн хvчинд итгэлтэй шулуун шударга, дандаа илэн далангvй байдаг. Заримдаа бvдvvлэг, хvч хэрэглэх ч явдал байдаг. Тэд тєрєлхийн “Мєрдєгч” тэднээс юу ч нууж vл чадна. Хилэнц нь єєрийн эхнэр хvvхдээ єєрийнхєє ємч гэж vздэг. Ажилч хичээнгvй зан нь насан єєд болтлоо хадгалагддаг.
11 сарын 23-с12-р сарын 1
Ирээдvйг бусдаас илvv мэдэрч, амьдралынхаа чигийг тєлєвлєдєг, єндєр шаардлага тавьдаг. Тэдний тєрєлхийн мэдрэмж нь vйл ажилд нь тусалж, муу юмнаас хол явж чаддаг. Энэ нумууд маш их нэр тєрд дуртай хатуу шаардлага тавьдаг, асар их сэтгэлийн тэнхээтэй улс юм. Тэд єєрийн ажил амьдралд хошуу дvрэхийг эрс эсэргvvцдэг. Ихэнхдээ тэд сайн санаатай vнэнч зарчимч хvмvvс. Єєрт нь итгэсэн хvнд сайн, амьдралд тэд хайр дурлал мєнгє хоёрыг хослуулахыг хичээдэг. Жинхэнэ хайраа олсон тохиолдолд vнэнч найдвартай хань болдог.
12 сарын 2
Шинжлэх ухаанд авьяастай эрх чєлєє бие даасан єєрийн “би” гэдэгт итгэлтэй хvмvvс юм. Эд нар хууль цаазын ємгєєлєгч нар болбол амжилт олдог. Тэд шантрамтгай улс биш. “Єнєєдєр болоогvй бол маргааш болно” гэсэн уриатай Энэ нь тэдэнд тус болдог.
12 сарын 3-11
Энэ ордныхон тооцоотой сахилга баттай гvйцэтгэгч мєн харьцаа сайтай хvмvvс юм. Энэ хvмvvсийг янз бvрийн хэргэм цол. Шагнал, эрх мэдэл татдаг. Ойр тойрныхоо хvмvvсээс бахархал магтаалыг хvсдэг. Нийгэмд єндєр байр суурь эзэлдэг. Материаллаг эд зvйл цуглуулж єєрийгєє одоо болон ирээдvйдээ хангалуун байлгахыг эрмэлздэг. Ямар ч мэргэжлийг хурдан, амархан эзэмшиж чаддаг. Амжилтад хvрэхдээ маш тvргэн . Тэдний аз жаргал vvнд л байгаа юм.
12 сарын 12
Энэ ордных нээлттэй зантай, уран сэтгэмжтэй саруул ухаантай, авьяаслаг хvмvvс бєгєєд єєрийн мэргэжлээрээ єндєрлєгт хvрч чадахуйц хvмvvс. Эднийг соёл урлаг татдаг. Тэд уран зохиолд дуртай байгаль ан амьтанд дуртай ялан гуяа адуу нохой зэрэгт. Цэл залуугаасаа тэд аз жаргалын эрэлд гардаг. Тэд тєрєлх гэр орноосоо эрт явдаг. Дандаа идэвхитэй байдаг. Мєнхийн залуу сэтгэхvй романтик юм юманд тэмvvлсэн байдал нь Тэдний гол чанар юм. Хайр дурлал дотны харьцааг эртнээс мэддэг учир гэрлэлт цєєн салалт их байдаг.
12 сарын 13-21
Энэ ордныхон философи сэтгэлгээтэй, зальтай, авхаалжтай, овжин улс. Тэд наймаа хийж залилж сурсан хvмvvс байдаг учир бvх юм таны талд биш тэдний талд байдагт та гайхах хэрэггvй Тэд амархан асч идэвхитэй амьдарч, найз нєхєд андууд олонтой байдаг. Дурлалын хувьд мэдлэг ихтэй 1.2…10 дахь болон хязгааргvй олноос амьдралын ханиа олох нь ховор
Харин насныхаа хоёр дахь vед голдуу гадаад хvнтэй амьдралаа холбодог. Энэ нумуудыг vргэлж амжилт дагадаг.
12 сарын 22
Эд нар маш євєрмєц онцлогтой. Тэр нь юу гэвэл тэд нар нас ахих тусам гоо vзэмж, дур булаам байдлаа алдахгvй улам ч илvv болдог. Жнь: 30-35 насандаа тэд 18 настай байснаасаа илvv гоё харагддаг. Гэвч тэдний хайрыг олж авахад их хэцvv Тэд нэвт харах чадвартай, болгоомжтой ажил хэрэгч улс. Тэдний юманд хянуур хандах нь гарамгай. Тэд юун тvрvvнд єєрийгєє урьтал болгодог. Тэд хvнд тусалсан ч єєрт ямар ашигтайг харж байж болдог. Улс тєрд зvтгэх нь их.
12 сарын 23-31
Эд яс махны хуучны vзэлчид, бодит байдлыг эрхэмлэгчид юм. Бvх юмыг энд газар дээр авахыг хvсдэг. Тийм ч учир єтєл насандаа амьдралын бvх баян эд хєрєнгє, байр машин, банканд мєнгєтэй болсон байдаг. Мєн найдвартай ханьтай болсон байдаг. Энэ бvхнийг тэд єєрийн хєдєлмєрч байдал, саруул ухааны vр дvнд олсон байдаг юм. Энэ байдал тэдэнд аз жаргал сэтгэл амар байдлыг тєрvvлдэг. Хуурамч анд мєн єєрийн муугаас амьдрал нь муу талруу эргэх тохиолдол байдаг. Анхны гэрлэлт нь голдуу аз жаргалтай байдаг ч тєдєлгvй салдаг гэмтэй



1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete