1.ХОНЬ: Хониныхныг хайрлана гэдэг тэсвэр шалгасан хэцvv
даваа. Vvнд хайр сэтгэлийн бат бєх, ёс суртахууны байдал, материаллаг хангамж,
сонирхлын хvрээ, боловсролын тvвшин зэрэг олон шалгуур орно. Тиймээс ихэнхи нь
шалгуурт тэнцдэггvй. Гэвч хониныхон vvнд тэгтэл харамсдаггvй.
2.МЭЛХИЙ: Энэ ордныхон амьдралынхаа тэн хагасыг хань ижлээ
эрэхэд зориулдаг. Хайр сэтгэлтэйгээ учирсан мэлхийнvvд тvvнийг тогтоохын тулд
єєрєєс шалтгаалах бvхнийг хийдэг. Харин энэ зvтгэлийг нь vнэлэлгvй хайрт нь яваад
єгчихвєл vнэхээр, бvр чин сэтгэлээсээ гайхдаг.
З.ЖИНЛVVР: Хариуцлагыг бусдад тохох дуртай жинлvvрийнхэн
хувийн амьдралдаа аз жаргалгvй байх нь бий. Нэг ёсны шийтгэл юм даа.
Жинлvvрийнхэн гол тєлєв найз бvсгvй, ээжийнхээ санал болгосон хvнтэй танилцдаг.
Гэтэл амьдрал дээр огт тохирдоггvй. Гайхах ч юу байхав. Хайр сэтгэл гэдэг бол
хэн нэгний зєвлєснєєр болдог зvйл биш юм даа.
4.МАТАР: Байгаа зvйлээ vнэлж чаддаггvй. Тэдний хайрлах бус,
гутаах, доромжлоход дуртай мэт. Тvvнийг vнэхээр хайрладаг хvнтэй хамт амьдарлаа
гэхэд матрынхан vvнийг vнэлж чадахгvй, хайртай хvнийхээ амьдралыг тэсвэрлэшгvй
болгож чадна. Амьдрал нурсан бурууг бусдаас эрэх болно.
5.VХЭР: Vхрийнхэн эсрэг хvйстэнтэйгээ танилцах, харьцах гэж
тэгтэл улайрдаггvй. Тэд "зайнаас" дурлах дуртай. Vvндээ ч сэтгэл
хангалуун байдаг. Энэ ордныхны гаднах хvйтэвтэр байдал боломжийн партнёруудыг
vргээдэг гэмтэй.
6.АРСЛАН: Хайртай хvн нь мэдэхгvй байх нєхцєлд ялангуяа
эмэгтэй арслангийнхан араар тавьж чадна. Vргэлж шинэлэг зvйлийг хvсч явдаг.
Хуучнаа хая гэхэд єрєвдєнє. Энэ байдал эцэс тєгсгєлгvй vргэлжилнэ.
Хэрэв хуурамч байдал нь илэрвэл арслангийхан уйлж гуйн ам
єчиг єгнє. Гэвч удалгvй байдал давтагдана.
7.ХИЛЭНЦ: Хилэнцийнхэн их чамлалтай, vргэлж илvv сайхныг
хvсдэг. Єєрийгєє хэт vнэлдэг. Тэдэнд хамгийн сайхан, сайн нь л оногдох ёстой
гэдэгт бат итгэдэг. Vндэслэлгvй зvйл ч бас биш юм. Гэхдээ байдлыг бодитой
дvгнэж чаддаггvй нь хилэнцийнхнийг аль ч vгvй хоцроход хvргэх нь бий.
8.БУМБА: Бvх зvйл тєлєвлєгєє ёсоор явагдахад бумбынхан
дуртай байдаг. Бумбынхан олон зvйлийг єнгєрvvлж, тэсч чадна. Гол нь бий
болгосон зvйлийг шинээр эхлvvлэхгvйн тулд нураагvй байхыг эрхэмлэдэг чанартай.
Амьдралын хань тєлевлегєє биш. Vvнийг бумбынхан харгалзан vзэх хэрэгтэй болов
уу.
9.ИХЭР: "Vхтэл" дурсгахын хvсч эрхэмлэдэг улс.
Жаахан аятайхан сэтгэгдэл тєрvvлсэн л бол юу юугvй бєгж солих, эцэг эх, хавь
ойрынхонд мэдэгдэх, хурим найр болоод явчихдаг нь жаахан тийм. Vvнээс болоод
vнэ хvндгvй болж ч мэднэ. Сонирхсон обьектыг илvv сайтар судлахыг ихрийнхэнд
зєвлєх байна.
10.ОХИН: Мєрєєдлийн бий болгосон хvний дvр тєрх охиныхонд
маш чухал байдаг. Хэрэв энэ дvр тєрх бодит байдалд нийцэхгvй бол охиныхон
асуудалтай тулгардаг. Мєрєєдлєєсєє салахгvйн тулд боломжийн партнёроо vл
тоомсорлодог.
11.НУМ: Дурлалын салбарт нумынхан удаан хугацаанд идэвхгvй
байдаг. Тэр нь ч бараг сайн гэх vv дээ. Учир нь дурласан нумынхан хэний ч
санаанд оромгvй vйлдэл хийж бvгдийг гайхашруулдаг. Энгийн санаачлага гаргахад л
хайр сэтгэл бутрахаар ан цав гарна гэхэд та итгэх vv? Тэгвэл нумынхан ингэж
чадна.
12.3АГАС: Энэ ордныхны мэдрэмж дэндvv хvчтэй. Vvнээс болдог
ч юм уу партнёрынхоо хайр сэтгэлийг vнэлж чадахгvй байх нь бий. Хайртай хvний
итгэл муутай, шийдмэг бус зан чанарыг тэд уучилж чаддаггvй. Загасныхныг ятгаж
сэнхрvvлнэ гэдэг бараг боломжгvй зvйл. Дурлал нь vзэн ядалт болж хувирах нь их
байдаг. Тэгсэн тохиолдолд болгоомжтой л байгаарай.
No comments:
Post a Comment