Tuesday, October 2, 2012

Ордоор шинжье


Хонины орд эмэгтэй: Тэдний ойлголтоор эр хүн орон дoтpoo чадварлаг байх ёстой.
Хатуу үзэл бодол, бага зэрэг зан нь орон дотор нь ч илэрдэг. Дур булаам бүсгүйн дүрд хувилж, олонд өөрийгөө харуулж чаддаг тул эр хүнийг өөрөө сонгохыг илүүд үздэг. Секст хувиа хичээдэг боловч энэ нь түүний төгс төгөлдөр эр хүн хэмээх ойлголттой холбоотой байдаг. Түүний ойлголтоор бол жинхэнэ эр хүн орон дотор чадварлаг байх ёстой гэнэ.

Тэр орон дотроо ч хэн нэгэнд захирагдахыг хүсдэггүй, гэтэл түүнд энд л эрч хүчтэй, захирангуй эр хүн дутагддаг. Хонины ордны эмэгтэй дур ханаагүй байсан ч золбоолог байж амрагаа жинхэнэ жаргааж чадах чадвартай. Янаг амрагийн явдалд их орооцолдох бөгөөд аль нэг нь түүний хувьд эмгэнэлтэйгээр төгсч болзошгүй тул болгоомжтой байхад илүүдэхгүй.
Хонины орд эрэгтэй: Эмэгтэй хүн өөрийг нь бахдан биширч байвал сэтгэл нь ханадаг.
Түүний эзэрхэг захирангуй зан бусадтай харьцахад нь, тэр дундаа эмэгтэй хүнтэй харьцахад нь ч илэрч байдаг. Санасандаа хүрэхийн тулд хуурч мэхлэх, айлган сүрдүүлэх зэргээр бүхий л аргыг хэрэглэдэг бөгөөд ингэснээрээ өөрийгөө хүнд байдалд оруулах нь бий. Эмэгтэй хүнийг өөрийн болгоход бүх хүч чадлаа зориулсан байдаг тул хавьтах мөч өөрт нь сайхан санагддаггүй. Түүний бэлгийн чадавхийн талаар хэлж ярьсан болгонд эмзэг ханддаг. Дураараа, дээрэнгүй зантай. Эмэгтэй хүн өөрийг нь бахдан биширч байвал сая сэтгэл ханадаг, өөрийгөө байнга магтуулж байх хүсэлтэй / Түүний үгнээс зөрөхөөргүй хүссэн бүгдийг нь биелүүлдэг эмэгтэйтэй гэрлэдэг. Ийм эхнэр таарвал гайхалтай сайн амраг, халамжтай нөхөр болон хувирдаг.

Үхрийн opд эмэгтэй: Амьдралд хөнгөн ханддаг учраас ямар нэгэн хүнд байдалд ордоггүй.
Дур булаам гоо үзэсгэлэнтэй, олон ааштай бүсгүйчүүд байдаг. Гоё ганган эд юмс, гял цал болсон эрчүүдээр өөрийгөө хүрээлүүлэхийг хүсдэг. Эрчүүд тэдний занг сайтар мэддэг боловч янагийн харьцаанд орохыг эрмэлздэг. Учир нь тэд ямар ч эр хүнийг жаргаах сайн амраг болдог. Амьдралд хөнгөн ханддаг учраас ямар нэгэн хүнд байдалд ордоггүй. Түүнтэй амрагласан эр сэтгэлийн цэнгэл эдлэх боловч энэ нь удаан үргэлжилдэггүй. Хэсэг хугацааны дараа амраг бүсгүй нь өөр эрийн өвөрт байхыг олж мэднэ. Энэ ордны бүсгүйчүүд амрагласан эр болгондоо үнэн сэтгэлээсээ ханддаг ч амьдрал нь тогтворгүй байх нь элбэг.
Үхрийн opд эрэгтэй: Xaйpтaa сонгохдоо хэний ч үгийг авдаггүй.
Бүсгүйчүүд сайн эртэй гэрлэхийг хүсдэг. Энэ ордын эрчүүдийн нэр төрөө эрхэмлэдэг, өөртөө итгэлтэй, амрагтаа хүндэтгэлтэй, эелдэг ханддаг зан эмэгтэй хүний зүрх сэтгэлийг эзэмддэг. Түүнийг гайхалтай янаг эр гэж хэлэхгүй ч тэд тачаангуй байж эмэгтэй хүнийг бүрэн дүүрэн хангаж чадна. Орон дотроо эрх тэгш байхыг эрхэмлэдэг. Сексийн асуудалд өөртөө илэн далангүй ханддаг тул амрагаасаа ч мөн адил илэн далангүй байхыг шаарддаг. Хартай боловч үүнийгээ өөрийн сул тал гэж үздэг. Хайртаа сонгохдоо хэний ч үгийг авахгүй ба өөрийн жаргалыг өөрийн туршлагадаа найддаг. ЭМЭГТЭЙ хүн элдэв аргаар толгойг нь эргүүлнэ гэвэл бүтэхгүй. Тэр иймэрхүү хандлагыг ажиглаж мэдэхээр ухаалаг хүн. Гэр бүлийн амьдрал нь аз жаргалтай байдаг.

Ихрийн орд эмэгтэй: Олонх эрчүүдийн хувьд сайн найз нь боловч өөртөө тохирох хүнээ сонгохдоо тааруу.
Хоёрдмол шинжтэй. Нэг талаас түүний бусдын эвийг олдог ухаалаг зан ажил албандаа амжилт гаргахад нөлөөлдөг. Нөгөө талаас мөн л энэ зан чанар давтагдашгүй өвөрмөц эрийг хайж олоход нь саад болдог. Тэр олонх эрийн хувьд итгэлтэй сайн найз нь боловч өөртөө тохирох хүнээ сонгохдоо тааруу. Олдог л юм бол бүх юмаа зориулахад бэлэн явдаг. Гэвч түүнд тохирох амраг тэр бүр таарахгүй. Тохиолдлын чанартай янагийн явдлаас дур хүслээ дагаад хангаад өнгөрөх нь элбэг. Ийм бүсгүйг хаядаггүй боловч сэтгэлдээ хүндэлсээр чимээгүйхэн яваад өгдөг. Гэвч энэ ордын бүсгүй ямар ч байсан хайж явсан хүнээ олбол эднээс илүү жаргалтай гэр бүл гэж байхгүй болно.
Ихрийн орд эрэгтэй: Эмэгтэй хүнийг хэт өргөмжлөн зүрх сэтгэлийг нь татдаг.
Энэ ордын эрчүүд ихэвчлэн авьяаслаг байдаг. Тэд хүрээлэн буй орчныхоо гоо сайхныг өндрөөр үнэлж мэдэрдэг. Эмэгтэй хүний болоод сексийн харьцааны гоо үзэсгэлэнг эрхэмлэдэг. Гэвч түүний авьяас чадвар нь янаг амрагийн явдалд төгс гэсэн үг биш. Аливаад романтик ханддаг зан нь эмэгтэй хүнийг зөв үнэлэхэд нь саад болдог. Тиймээс эмэгтэй хүнийг хэт өргөмжлөн зүрх сэтгэлийг хөсөрдүүлэх нь бий. Тэр өөрийгөө нэн тэргүүнд тавьдаг бөгөөд секст тийм ч сайн биш. Эмэгтэй хүнээс ихээхэн халамж анхаарал шаарддаг ба түүний амжилт, авьяас чадварын төлөө өөрийгөө золиослох эмэгтэй хэзээд олддог. Гэвч түүнтэй гэр бүл болоод хэвийн амьдарна гэхэд бэрхтэй.

Мэлхийн opд эмэгтэй: Түүнд ухаалаг, тэвчээртэй, эелдэг эр хүн хэрэгтэй.
Мөн чанартаа их тачаангуй тул өөр дур хүслийг хангаж таашаал авахаар тэвчээр алдан тэмүүлдэг. Хамгийн гайхалтай нь ийм мөртлөө эр хүнтэй харьцахдаа хөндий хүйтэн байдаг. Түүний бодлоор бол дур хүсэл нь эр хүний нүднээ ил буй сул тал нь, харин тэр юунд ч гэсэн өөрийн сул талыг хүлээн зөвшөөрөх дургүй. Бие даасан хатуу чанга эмэгтэй болж харагдахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргадаг. Гэвч тэр амархан өдөөгддөг тул дур хүслээ нуухын тулд муухай аашилдаг. Нэг амрагласан эртэйгээ дахин уулзахгүйг хичээдэг, санаснаар нь болохгүй бол уур уцаартай болно. Түүнд ухаалаг, тэвчээртэй, эелдэг эр хүн хэрэгтэй.
Мэлхийн opд эрэгтэй: Гэрлэлтийг эрх чөлөөгөө боогдуулах явдалд тооцдог.
Түүнд хууртаж хаягдсан эмэгтэй олон байх вий. Гэвч тэр үүндээ огтхон ч санаа зовдоггүй, яагаад гэвэл тэр хувиа хичээмтгий, өөрийгөө дээгүүр тавьдаг зантай. Туршлагатай эмэгтэй бол түүнийг өөрөөсөө хол байлгахыг хичээдэг. Харин тиймээс залуу охидын толгойг эргүүлэхдээ гарамгай боловч уйдмагцаа шууд л хаядаг. Тэр сексийн чадвар сайтай ч орон дотор зөвхөн өөрийн жаргалыг хичээдэг, заримдаа бүдүүлэг дээрэлхүү зан гаргах нь бий. Гэрлэлтийг эрх чөлөөгөө боогдуулах явдалд тооцдог, өөрөөс нь илүү эзэрхэг эмэгтэй таарвал түүнийг эрхэндээ амархан оруулдаг.

Арслангийн орд эмэгтэй: Секст өөртэй нь адил ханддаг эр хүн таарвал аз жаргалтай амьдарна.
ХЭНИЙ ч ТОЛГОЙГ эргүүлэхээр дур булаам боловч эзэрхэг түрэмгий зангүй. Ямар ч тохиолдолд тайван амгалан байж аливааг сайтар хянаж тунгаадаг. Янаглан цэнгэх үед нь ч түүний хүйтэн харцыг мэдэрч болно. Үүний цаана сексийг сонирхдоггүй төрөлхийн зан байдаг. Тэрээр маш тооцоотой тул учирсан эр хүн болгоноо хэр зэрэг нөхөр байх бол хэмээн дүгнэж цэгнэдэг. Түүнд сайн ээж, халамжтай эхнэр байх төрөлхийн чанар бий. Гэр бүлийн ашиг сонирхлыг хамгаалахад түүний “арслангийн чанар” илэрдэг. Гэвч сексийг төдий л ойшоодоггүй нь эр нөхөрт нь адил ханддаг эр хүн таарвал тэдний гэрлэлт аз жаргалтай байх магадлалтай.
Арслангийн орд эрэгтэй: Эрчүүдээс түмэн хувь илүү гэж түүнд ойлгуулсан эмэгтэй л эхнэр нь болж чадна.
Түүнд олон сул тал байдаг. Түүний өөртөө итгэлтэй, эелдэг зангийн цаана өөрийн чадал чансаанд тийм ч итгэлтэй бус эр хүн байдаг гэвэл эргэн тойрныхон нь итгэхгүй. Өчүүхэн алдаа гаргасан ч амраг нь доог тохуу хийгээд байгаа юм шигээр төсөөлж өөрийгөө зовоодог. Тиймээс үргэлж дарамттай тайван бус байдаг. Түүний мөн чанарыг таньсан эмэгтэйн хувьд “Аймшигт арслан” маань тоглоом л гэсэн үг. Бусад ямар ч эрээс түмэн хувь илүү гэж итгүүлж чадсан ухаалаг эмэгтэй түүний эхнэр байх болно.

Охины opд эмэгтэй: Эр хүнийг хайрлаж хүндлэх өндөр чадвартай байдаг.
ЭМЭГТЭЙ хүний бүх сайн сайхан шинжийг агуулсан байдаг. Тэд гоо үзэсгэлэнтэй төдийгүй эелдэг зөөлөн зантай, үнэнч, маш тачаангуй эмэгтэй. Амрагаа жаргааж байна гэсэн мэдрэмж нь эргээд өөрт нь аз жаргал авчирдаг. Тэд эр хүнээр хайрлуулж энхрийлүүлэхийн төлөө төрсөн мэт байж чаддаг тул түүнтэй ойртсон тохиолдол болгон мартагдашгүй байдаг. Энэ ордын эмэгтэй эр хүнийг хайрлаж хүндлэх чадвар өндөртэй бөгөөд эр хүний тэвэрт сэтгэл амгалан байдаг. Түүний дур булаам зан төрх эр хүнийг дахин дахин буцааж ирэхэд хүргэдэг. Тэгээд нэг л өдөр түүнийг хажуудаа мөнх байлгаж чаддаг.

Охины opд эрэгтэй: Эелдэг зан нь эмэгтэй хүнийг гайхшруулдаг.

Энэ ордын эрэгтэй зөвхөн ажил төрөлдөө төдийгүй эмэгтэй хүнтэй харьцахдаа ч дэг журамтай байхыг эрхэмлэдэг. Энгийн бөгөөд тодорхой байх гэсэн эрмэлзэл, бүрэг даруу зан нь эмэгтэй хүнтэй харьцахад нь саад болдог. Эмэгтэй хүнийг бурханчлан шүтдэгээсээ болоод олон удаа дурладаг нь хүндрэл учруулдаг. Сексийн чадавхи нь өндөр, гэхдээ энэ чадвараас нь илүү эелдэг халамжтай зан нь эмэгтэй хүнийг гайхшруулдаг. Харин түүнийг хуурч мэхлэвээс энхрийлэн хайрлах сэтгэл нь өс хонзонгоо авах хүслээр солигдоно. Эхнэр нь ч анхаарал халамж тавьдаг бол сайн эр нөхөр болж чадна.

Жинлүүрийн орд эмэгтэй: Өөрт нь хэн нэгэн уурлавал хөөрөн баясдаг.
Түүний эротик хүсэл эрмэлзэл нь далд ухамсарт нь оршдог. Нэг л мэдэхэд хэн нэгний оронд орчихсон байдаг бөгөөд яагаад гэдгээ өөрөө ч тэр болгон ойлгодоггүй. Тэд хөдөлгөөнтэй боловч секс түүний амьдралын зорилго биш, гэхдээ тодорхой байр суурь эзэлдэг. Тэд байнга хувирч байдаг. Эрч хүчтэй эрэгтэй хүнд захирагддаг бөгөөд харин өөрөөс нь дорой эр хүнийг бол захирдаг. Гэвч эрэгтэй хүн түүнээс бүрэн дүүрэн таашаал авах нь ховор. Учир нь тэр бие махбодын ханамж авахыг л илүү чухалчилдаг. Өөрт нь хэн нэгэн дурласныг мэдвэл хөөрч баясдаг. Гэр бүлтэй болмогцоо ухаан сууж томоожно.
Жинлүүрийн орд эрэгтэй: Онцгой тохиолдолд өөрийгөө хазаарлаж чаддаг.
Хоёрдмол мөн чанартай. Нэг талаас дур булаам, цэвэр цэмцгэр, эелдэг тогтуун байж бусдын хайрыг татдаг. Нөгөөтэйгүүр секст дэндүү автамхай, эмэгтэй хүнд ухаан жолоогүй татагддаг бөгөөд үүнийгээ ихэд нууцалдаг. Зарим тохиолдолд өөрийгөө хазаарлаж чаддаг. Ихэвчлэн дур хүслээ хангах гэсэн эрмэлзэл нь давамгайлдаг. Энэ үедээ бухимдаж сэтгэлээр унах нь бий. Ямар ч эмэгтэйтэй учирсан түүний дур хүслийг түр зуур л дардаг. Хэрэв болдогсон бол тэр бүх юмаа хаяад секст автахаас буцахгүй. Орон дотор хувиа хичээхээс буцахгүй, Өөртэйгөө ижил төстэй зан араншинтай бүсгүйтэй гэрлэвэл гэр бүлийн амьдрал нь аз жаргалтай байх боломжтой.

Хилэнцийн орд эмэгтэй: Энэ ордын эмэгтэйчүүд жинхэнэ гал халуун цоглог байдаг.
Энэ ордын бүсгүйчүүдийг “нууцлаг”, “жолоогүй” гэдэг. Түүний хүсэл тачаал хязгааргүй. Түүний бүхий л үйлдэл сексийн ханамж таашаал авахад чиглэгдсэн байдаг гэхэд хилсдэхгүй. Тэрээр ухаалаг, эрч хүчтэй, гоо үзэсгэлэнтэй. Ийм эмэгтэйтэй танилцсан эрэгтэй солиорох дөхдөг. Бэлгийн харьцаанд эрт орох хандлагатай. Жинхэнэ гал халуун эмэгтэй гэвэл энэ ордныхныг хэлнэ. Хавьтах мөчид ямарваа нэгэн үзэл сурталд баригддаггүй, галзуу мэт болдог нь эрчүүдэд таалагддаг. Эр хүнийг дээдэлж чаддаг тул энэ нь эрчүүдийн хайр хүндэтгэлийг хүлээдэг. Түүнтэй ойртон дотноссон эр хүн сэтгэлийн жолоогоо алдвал жинхэнэ эмгэнэл болдог. Энэ ордны эмэгтэйгээс болж гэр бүл салж сарних, ажил төрлөө алдах нь бий.
Хилэнцийн орд эрэгтэй: Өөрт нь ялагдсан эмэгтэйд өгөөмөр энэрэнгүй ханддаг.
Маш эрч хүчтэй. Юу ч хийж мэдэх хүн. Тэр бол гайхалтай сайн тоглогч жүжигчин юм. Түүний хувьд чөлөөт байдал нь хамгийн үнэ цэнэтэй зүйл нь. Орон дотор сайн эмэгтэй байдаг ч эмэгтэй л хүний эрхэнд орохоор сэрэмж алдана гэж байхгүй. Секс бол түүний хүч чадал, оюун ухаанаа илэрхийлэх нэгэн талбар юм. Хялбархан эрхэнд ордог бүсгүйг хэзээ ч үнэлдэггүй. Өөртэй нь адил чөлөөт байдлаа эрхэмлэдэг, оюуны өндөр чадавхитай эмэгтэйд өгөөмөр энэрэнгүй ханддаг. Түүнд ялагдах нь ялсантай адил гэж бүсгүйчүүд үздэг. Учир нь тэр амрагтаа сексийн баялаг туршлага, зүрх сэтгэлээ харамгүй өгдөг. Ихэвчлэн ганц биеэр насаа элээдэг.

Нумын opд эмэгтэй: Амьдалын баяр баясгалантай баялаг сэтгэлгээтэй хүмүүс.
ХӨГЖИЛТЭЙ, ухаалаг бүсгүйг хүсдэг эрд тохирно. Секст чадварлаг дур булаам. Амьдралын бүхий л илрэлийг аль салбарт хамаарахаас нь үл шалтгаалан үнэлж чаддаг. Ажил алба, урлаг спорт, гэр бүлийн салбарт ч тэр. Секс түүний хувьд амьдралыг бүрэн дүүрэн мэдрэх арга хэрэгсэл, тиймээс дээд зэргийн ханамж авахад тэмүүлдэг. Амьдралын баяр баясгалантай баялаг сэтгэлгээтэй орон дотроо ч энэ чанараа алддаггүй. Өөртөө таарч тохирох амрагийг олж чаддаг. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг тул нөхрийнхөө болон өөрийнхөө үнэнч бус байдалд хүлцэнгүй ханддаг. Түүнд гэр бүлийнхээ амьдралыг төгс болгох чадвар тэр болгон байдаггүй, учир нь тэр нэг хэвийн байдлаас амархан уйддаг тул үе үе зугаалах нь бий.
Нумын opд эрэгтэй: Эмэгтэй хүн түүний замыг заагч болно гэж хэзээ ч үгүй.
ХӨГЖИЛТЭЙ, сайхан СЭТГЭЛТЭЙ гоёмсог дур булаам сайхан эмэгтэйд сэтгэлийн ЖОЛОО алддаг. Аялж жуулчлах дуртай бөгөөд ингэж явахдаа дурлалын сумаа баруун зүүнгүй харваж явдаг. Эцсийн үр дүнг нь нэг их тооцож сонирхдоггүй. Мөн чанараараа бол тэнүүлчин, мөрөөдөмтгий хүн. Эмэгтэй хүн түүний замыг заагч од болно гэж хэзээ ч үгүй. Гэвч тэр хүүхнүүд болон секст дуртай. Дурлалын асуудалд бүтэлгүйтвэл тоохгүй хүн.

Матрын opд эмэгтэй: Эрчүүд түүний мөн чанарыг мэдээд тэмүүлдэг.
Дур хүсэл болон түүнээ хангах боломжийн хооронд сонголт хийж чадахгүй зовдог. Дурламтгай, эротик мэдрэмж сайтай, гэвч гадна төрхөндөө дүрэм журмыг дээдэлдэг. Тиймээс тэр хүслээ хангаж чадахгүйд хүрч сэтгэл санааны хямралд автдаг. Эрчүүд түүний мөн чанарыг мэдээд тэмүүлдэг ч гаднах хөндий хүйтэн байдалтай нь тулгараад гайхдаг. Түүний дур хүсэл нэг л өдөр гадагшилж, тэр бүхнийг умартан дурлал секст автдаг. Гэрлэсэн тохиолдолд нөхрөө хуурч мэхлэх нь элбэг боловч дараа нь өөрийгөө буруутган гэмшиж томоотой болдог. Нас ахиад ирэхээрээ ааш муутай, үглээ болно.
Матрын opд эрэгтэй: Хөнжлийн нууцаа чандлан хадгалдаг.
Өөрийн зорилго тэмүүллийг нарийн тодорхойлдог.
Хүүхнүүдийн дунд амжилт олно. Гэвч тэр хүүхнүүдийн цуглуулагч биш. Түүний дур хүслийг татсан эмэгтэй шүтээн нь болдог. Тэр эмэгтэйнхээ хүслийг нарийн мэдэрдэг бөгөөд дурлалдаа удаан хугацаагаар үнэнч байж чадна. Секс нь бие махбодын төдийгүй сэтгэл зүйн өндөр таашаал өгдөг тул бүсгүйчүүд их үнэлдэг. Матрын ордын эрэгтэй нууцлаг байдаг тул өөрийн ор дэрний нууцыг чанд хадгалдаг. Түүнийг өөртэйгөө гэрлэхийг шаардсан эмэгтэй амжилтанд хүрэхгүй. Чөлөөт байдал нь юунаас ч илүү эрхэм байдаг тул зөвхөн өөрөө хүссэн тохиолдолд л гэрлэдэг юм. Сайн эцэг, халамжтай нөхөр байж чаддаг.

Хумхын орд эмэгтэй: Найз нөхдийн хүрээнд хөгжилдөн цэнгэх нь түүний амьдралын баясгалан.
Гэр орон нь үргэлж зочдоор дүүрэн байна. Учир нь тэр эелдэг нийтэч, ухаалаг эзэгтэй болдог. Гэвч энэ бүхэн нь тэр болгон орон дотор нь илэрдэггүй. Аливаад журамтай, нямбай ханддаг нь унтлагын өрөөнд нь ч ноёлж байдаг. Түүний гадаад үзэмжинд татагдсан эрчүүд адал явдал хайж хойноос нь хөөцөлддөг. Харин түүнтэй ойртож шадарласны дараа лаацы гэрэл, цэмцгэр индүүдсэн даавуу л санаанд нь үлддэг. Тэр гал халуун сексийг мэддэггүй, сонирхдог ч үгүй, учир нь найз нөхдийн хүрээнд хөгжилдөн цагийг өнгөрөөх нь түүний амьдралын баяр баясгалан. Түүний бусдад таалагддагийг хараад нөхөр нь харддаг. Гэвч энэ ордын эхнэртэй хүн тайван байж болно, тэр хэзээ ч эр нөхрөө хуурахгүй.
Хумхын орд эрэгтэй: Тэд хөнжил дотроо эмэгтэй хүнд дуртайяа захирагддаг.
Гал халуун ЭМЭГТЭЙД тохирохгүй. Түүний сексийн амьдралын хүрээ төдий л том биш бөгөөд нарийн хяналтанд оршдог. Гоё сайхан эмэгтэйг эзэмдэж байгаагаа харуулахын тулд л янагийн харилцаа холбоонд ордог. Тэр эмэгтэйн авьяас чадвар, туршлага нь түүнд огт хамаагүй. Түүний сексийн хандлагыг уншсан ном, харьцдаг нөхөд нь тодорхойлдог. Орон дотор эмэгтэй хүнд дуртайяа захирагддаг. Гэрлэсэн бол эхнэрээ хуурна гэж байхгүй. Учир нь ажил алба, гэр орны асуудал гэсээр зав нь болдоггүй. Хэдий ийм боловч түүний эхнэрийг аз жаргалтай гэхэд, хэцүү, учир нь тэр болгон ханамж өгч чаддаггүй.

Загасны ордны эмэгтэй: Тэд маш “романтик”
Энэ ордны бүсгүйчүүд маш романтик, мөрөөдөмтгий хүмүүс. Загасны бүсгүйчүүд нэг сонгосон хүнээ хайр энэрлээр дутаахгүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж сайхан амьдралыг бий болгож чаддаг. Ихэнх загаснууд эр нөхөртөө үнэнч байдаг ч зарим нэг асуудлаас болж бүрмөсөн харьцаагаа таслах нь бий. Сексийн хувьд сайхан таашаал авч, мэдэрч чаддаг, хүссэн л бол сексээс татгалздаггүй маш чөлөөт байдлыг эрхэмлэдэг романтик хүмүүс.
Загасны ордны эрэгтэй: Тэд олон хүүхэнтэй учирч, сэтгэл хангалуун байдаг.
Загасны ордны эрчүүд юмыг төгс төгөлдөр байлгах эрмэлзэлтэй, мөрөөдөмтгий, ихэнх нь азтай хувь тавилантай. Тэд бусад ордыг бодвол нийтлэг байдал бага, олон янзын зан байдлын нийлмэл шинжтэй бөгөөд шударга сэтгэлийг үнэлдэггүй, бусдын хүсэл сонирхлыг харгалзан үздэг, шашинд шүтлэгтэй боловч гэнэн, хар тамхи, архи зэрэгт амархан автдаг муу талтай. Загасны эрс зөвхөн өөртөө зориулан бодож олсон бяцхан хуурмаг ертөнцдөө амьдардаг нь бусдын уцаарыг хөдөлгөнө, Сексийн тухай ярих дуртай, олон хүүхэнтэй учирч, сэтгэл хангалуун байдаг. Учирч байсан эмэгтэйчүүд түүнийг удаан дурсан санадаг бол тэр өөрөө амархан мартаж орхидог гэмтэй. Загасны эрчүүд үүлэн дунд хөвөхөө больж эгэл амьдралд ойр байхыг хичээж, аль болох зохион байгуулалттай байж өнөөдрөөрөө амьдарч сурвал сайн. Сексийн амьдралдаа илүү гал дөлтэй хандах нь тэдэнд анхааруулах чухал зуйл юм.

No comments:

Post a Comment