Tuesday, October 2, 2012
Эсрэг хүйстнээ танин мэдэхүй
Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн хооронд ямар ялгаа байдаг вэ??? За мэдээж гадаад төрх бие эрхтэний хувьд зарим нэг ялгаа бий. Үүнээс гадна байгаль ертөнцөөс заяасан маш олон “ил бус, өөрчлөгдөшгүй” ялгаа байдаг юм байна. Энэ ялгаагаа мэддэггүйн улмаас залуухан хосуудын дунд үл ойлголцол, зөрчилдөөн үүсдэг гэнэ шүү. /надад ч тохиолддог/ Тэгэхээр хүн бүр уншвал зохилтой болноо. Профессор Хүрэлийн Сүхбаатар хэмээх мэргэн өвгөн ах маань эрдэмтэн мэргэдийн санаа, ардын ухаан, өөрийн судалгаан дээр үндэслэн дараах байдлаар жагсаан бичжээ.
1. Эр хүнийг “галтай”, эм хүнийг “устай” зүйрлэдэг нь эр хүн ганцхан урагшаа зүтгэдэг, уян биш, гал шиг асвал бадрана, үл асвал мөхнө. Гэтэл эм хүн уян, ус шиг газрын намыг бариад урсан шороонд шингэнэ гэсэн эр эмийн ялгааг тодорхойлж байгаа хэрэг.
2. Эрчүүдийн их бага тархины нэг нь ажиллаж байхад нөгөө нь амарч байдаг бол эмэгтэйчүүдийн хоёр тархи зэрэг ажиллах чадвартай учраас эхнэрүүд хүүхдээ хөхүүлэнгүүтээ, хоолоо идэж, телевиз үзэж, зэрэгцээд чамтай ярьж байхад нөхөр товариш бол аль нэгийг дангаар эрхэлнэ.
3. Эрэгтэйчүүдийн нэг өдрийн үгийн хэрэглээ эмэгтэйчүүдийнхээс гурав дахин бага өөрөөр хэлбэл эрчүүдийн бодох, бясалгах нь их бол эмэгтэйчүүдийн бодох, хийх нь зэрэг явагдана. Эр хүнийг өдөрт дундажаар 7000 үг хэлэх чадвар заяасан бол эмэгтэйд 20000 үг хэлэхээр заяасан тул ихэнх бүсгүйчүүд чалчаа, үр дүн багатай ярианд ч дуртай. Банжигийн бүсгүйчүүдээ уншиж байгаа биз. Нөхрийгөө юм ярьдаггүй, юмаа нуудаг гэж их зэмлэдэг биз та нар. Цаадах чинь асуухгүй л бол хариулахгүй байх нь аргагүй байгаа биз.
4. Эрчүүд хамар дороо байгаа юмыг олж харахгүй, эхнэрээ уцаарлуулдаг нь эрэгтэй хүний холын хараа, эмэгтэй хүний ойрын хараа илүү хөгжсөн байдаг. Өөрөөр хэлбэл эр хүн гүн рүү нэвтэрч хардаг, эмэгтэйчүүд ил, өнгөнд байгаа юмыг хардаг. Хэн нэгэнтэй дөнгөж уулзаад мэндлэж байхдаа нүүрэнд нь ганц ширхэг, эрчүүдийн нүдэнд үл өртөх хэмжээний үсний тасархай юм уу ямар нэг үл ялиг юм наалдсан байгааг ажиглаж харахаар барахгүй түүнийг өөрөөр нь эсвэл өөрөө авч байж дотор нь онгойно.
5. Эр хүний тархи унтаж байх үедээ бүрэн хаалттай буюу 70%-ийн цахилгаан саармаг идэвхжилттэй байдаг бол эмэгтэй хүний тархи унтаж байх үедээ хагас хаалттай буюу 90%-ийн цахилгаан идэвхжилттэй байдаг өөрөөр хэлбэл нөхөр гүн нойрондоо унтаж байхад эхнэр ялангуяа бага насны хүүхэдтэй эмэгтэй хүний тархины тодорхой хэсэг сэрүүн байдаг.
6. Эр эм хоёрыг бэлэг эрхтэнээр холбохдоо эр хүн үргэлж хүсч байхаар, гэсэн ч шодой нь үргэлж босдоггүйгээр, эм хүний бэлэг эрхтнийг хэзээд ч бэлэн байхаар, гэвч үргэлж хүсэл таашаал төрөхгүй байхаар заяасан. Гүн ухаанаар сэтгэвэл эрийг хийсвэрээс бодит руу, эмийг бодитоос хийсвэр рүү шилжиж байж, тодорхой орчин бүрэлдсэн тохиолдолд энгэр зөрүүлнэ. Эндээс эр хүний сэтгэл нь мэдэж байгаа юмыг бие нь мэдэрдэг, эм хүн биеийнхээ мэдэж байгаа юмыг сэтгэл нь мэдэрдэг гэсэн дүгнэлт хийж болно.
7. Эр хүний дутагдал сайн чанараа дагаж гардаг учраас засагдах шинжтэй атал эм хүнийх сайн чанараа давуулж гардаг учраас үл засагдах шинжтэй
8. Эмэгтэйчүүд хүний эв дүйг олохдоо эрчүүдээс илүү, өөртөө ямар авъяас байгаагаа мэдмэгц түүнийгээ тордохын сацуу, түүнийгээ хүмүүсийн ашиг сонирхолтой зохицуулж чадна гэтэл эрчүүд мэргэжлийн хүсэл сонирхолдоо хэт автан өөр юу ч сонирхохоо больдог. Эрчүүд орчиндоо байгаа аливаа юмс үзэгдлийг яаж бүтээсэн, шинээр бүтээж болох, ямар бүтэцтэй, шинэчлэн өөрчлөх арга ухаан гаргаж байхад, эмэгтэйчүүд үл ялиг юмсын ялгааг сонирхдог, өөрөөр хэлбэл эрчүүд юмыг бүхэл бүтнээр авч үздэг байхад эмэгтэйчүүд жижиглэж авч үздэг.
9. Эмэгтэйчүүдийн өрөвч сэтгэл, ажил хэрэгч чанар хосмол шинжтэй байхад эрчүүдийн өрөвч сэтгэлтэй нь ажил хэрэгч бус, ажилсаг нь өрөвдөх сэтгэлгүй, голдуу ийм өрөөсгөл байдаг.
10. Эмэгтэйчүүд эрчүүдээс ялгагдах гол шинж илүү мөрөөдөмтгий, ойрын аливаа юманд үнэнч ханддагт оршино.
11. Залуу хар хүү дурласны анхны шинж бол эмээж хулчийх бол, бүсгүйчүүдийн дурласны анхны шинж гойд зоригтой болдог. Харин ойртож дотносох үедээ эдгээр шинжүүд солигдоно.
12. Эр хүний харц өргөн, хорвоо ертөнц гэдэг сэтгэл зүрх байдаг бол, эм хүний харц гүнзгий, зүрх сэтгэл нь хорвоо ертөнц байдаг.
13. Эр хүнийг хүүхнээр сорьдог, эр нь юу мэддэгээ ярьдаг, ярихын тулд мэдлэг чухал. Эм хүнийг алтаар сорьдог, юунд дуртайгаа ярьдаг, ярихын тулд таашаал чухал.
14. Эрэгтэй хүнд шудрага байдаг нь сайн тал бол, эмэгтэй хүнд хүнлэг байна гэдэг нь сайн тал
15. Бусдын нууцыг өөрийнхөөсөө илүү найдвартай хадгалдаг учир эрчүүд ховч бус харин өөрийнхөө нууцыг бусдынхаас илүү баттай хадгалдаг учир эмэгтэйчүүд ховч байдаг байна.
16. Эр хүнд хүмүүс өөрийнх нь талаар юу бодоцгоодог нь сонин байдаг бол, эмэгтэй хүнд харин юу гэж ярьцгаадаг нь сонирхолтой.
17. Эр хүний бүх шинж чанар гаднаа ил харагдаж байдаг буюу өөрийн тухай мэдээллийг үргэлж гадагшаа цацаж байдаг харин эм хүний бүх шинж чанар дотроо, ил харагдахгүй буюу өөрийн тухай мэдээллийг үргэлж нууж байдаг.
18. Эцэг-тэнгэр гэж нэрлэсэн нь агаар, од, гариг, огторгуйн орон зай зэрэг гарт баригдахгүй, тэхдээ хэмжээлшгүй их зүйлийг өмч болгон заяасан бол, эх-дэлхий гэдэг нь ус, газрын дээрх, доорхи баялаг, үр хүүхэд зэрэг тодорхой хэмжээтэй, тэхдээ хатуу, багахан зүйлийг эхийн өмч болгон хувиарласан тул зөвхөн өөрт төдийгүй үр, хүүхэд, эр нөхрөө насан туршид тэжээх тавилан эхэд ногдсон тул эцгийн нэрээр орж, эхнэрийн гараар гардаг хэмээх сургааль гарсан буй заа. Эцгийн хойморын авдар гэхээс илүүтэй ээжийн зүүнтээх бор авдар гэдэг ч энэ болой.
19. Эрэгтэйчүүд аливаа асуултанд хариулт нь бэлэн бус, нилээд бодож байж хариулдаг., Эмэгтэйчүүд аливаа асуултанд хариулт нь бэлэн байдаг. Ямарч насны бүсгүйчүүдтэй хэрүүл хийсэн чөтгөр ч ялалт байгуулж чаддаггүй.
20. Хүү эцгийнхээ хажууд төрөөд хажууд нь үлддэг учир өөрийн хүн гэдэг бол, Охин эцгийнхээ хажууд төрдөг ч их удалгүй айлын гал голомтыг асаахаар байгалиас өгсөн хувь заяаныхаа эрхээр эцэг, эхээ орхин бэр болоод явчихдаг учраас хүний хүн гэж нэрлэдэг.
21. Эрэгтэйчүүд харж дурладаг бол, эмэгтэйчүүд харж-сонсож дурладаг.
22. Эрчүүдийн дурлах гэдэг өөртөө өмч болгон хувьчлаж авах гэсэн дотогшоо чиглэсэн хүсэл бол, эмэгтэйчүүдийн дурлах гэдэг өөрийгөө өмч болгон хувьчлуулах гэсэн гадагшаа чиглэсэн хүсэл.
23. Эрчүүдийн хайрлах нь өөрөөсөө гадагш чиглэсэн бусдад туслах, энхрийлэх, халамжлах сэтгэл юм. Эмэгтэйчүүдийн хайр нь мөн гадагшаа чиглэсэн өөрийгөө болон бусдыг хайрлах давхар шинжтэй. Гагцхүү бүсгүй хүний хайр амьдралыг бүрэн дүүрэн болгоно.
24. Эр хүн ердийн хананд зүүсэн жаазтай дурын зураг байдаг бол, эм хүн хананд зүүсэн чимэглэсэн жаазтай уран зураг байдаг.
25. Эр хүн хувиа хичээсэн Би давамгайлж байдаг бол, Эм хүн бусдын төлөө хайр давамгайлсан Би байдаг.
26. Эрэгтэй хүний тархи эмэгтэй хүнийхээс дунджаар 100граммаар хүнд байдаг ч эмэгтэйн оюуны үйл ажиллагаа эрэгтэй хүнийхээс дутуу гэсэн үг огт биш Эмэгтэйчүүдийн оюуны чадавх эрчүүдийнхээс илүү удаан хадгалагддаг.
27. Эрэгтэй хүний булчингийн жин ойролцоогоор 27кг байхад эмэгтэй хүнийх 16 кг байна. Энэ нь эрчүүд эмэгтэйчүүдээс илүү тэвчээртэй гэсэн үг бишээс гадна эмэгтэйчүүд маань эрчүүд ухаан алддаг тийм өвдөлтийг ч даан тэсвэрлэх чадвартай байдаг.
28. Бүсгүйчүүд ямар нэг талаараа бусдаас ялгарч байвал эрчүүд түүний занганд бусдад алдахаас айж, өөрөө гүйгээд орчихдог. Харин энэ үед уг бүсгүй сонголтын манан дунд орох учраас сонгож, сонгож сохрыг нь сонгох магадлал өндөр байдаг. 29. Эрчүүдээс илүү бүсгүйчүүдэд ухаан хэрэгтэй. Тэнэг эмс гэр бүл болсны дараа нөхцөл байдал бишидвэл араатан болж хувирдаг.
30. Олон эмэгтэй хүн нэг гэрт байх нь эгч дүүс ч байсан амар тайван байдлыг үл авчирна. Учир нь тус бүрдээ эрийн удирдлаганд байхаар заяагдсан тул азрагагүй адуун сүрэг байдаггүйтэй адил биш үү. Хадам ээж, бэр хоёрын харьцаа ихэнхдээ зөрчилдөг нь энэ болой.
31. Хөвгүүд анхаарлаа нэг зүйл дээр 5 минут төвлөрүүлэх чадвартай; Охидууд анхаарлаа нэг зүйл дээр 20 минут төвлөрүүлэх чадвартай;
32. Эрэгтэй хүүхэд эхээс төрөхдөө эхийн өвчнийг илиаршуулж, төрдөг учраас монголчууд гурван эрэгтэй хүүхэд дараалан төрүүлсэн бэрийг дархалдгийн учир энэ болой. Эрэгтэйчүүд үр удмаа үлдээхийн тулд заяасан жам ёсыг 300 %-иар биелүүсэн бэр гэр бүлийн ирээдүй хойч үе ямар байхыг урьдчилан бүр мөсөн харах боломж олгож байгаа учраас дархалж, бүх хатуу хөрөнгийн эзнээрээ тодоруулдаг бололтой., Эмэгтэй хүүхэд эхийн өвчнийг үлдээж төрдөг учраас цовоо сэргэлэн багадаа амьдрах чадвар сайтай тул асар богинохон хугацаанд хүний хүн болж, айлын гал голомтыг асааж бадруулан эхийн үүргээ биелүүлсний дараа насны эцэст эргэн ирж эцэг, эхээ асардаг байгалийн жам ёс. Эх өөрийгөө өвлүүлж байгаа учраас эрүүл хүүхэд төрүүлдэг нь байгалийн жам бололтой.
Subscribe to:
Post Comments (Atom)
taalagdlaa
ReplyDelete