Tuesday, October 2, 2012

Ямар эхнэр тохирох вэ?


ХОНЬ: Хонины ордны эхнэрvvд шударга зантай. Гэр бvлдээ vнэнч. Аливаад идэвхитэй ханддаг. Тэд нєхрєєрєє бахархах дуртай. Vvнийгээ хэнээс ч нуудаггvй.






Тєдийлєн гуниг гутралд автаад байдаггvй. Єєдрєг сэтгэлтэй. Гэхдээ тэд дэндvv тэвчээргvй. Энэ нь хонины ордныхны нэг дутагдал, дутагдалтай тал нь. Хонины ордны хvvхнvvд амьдралын чухал асуудлыг шийдвэрлэхдээ удаан бодож байж шийддэг. Тэд, эр хvний хувьд гэр орон нь тохь тухтай, тайван уур амьсгалтай, нэг ёсны бат бэх цайз байх ёстой гэж ойлгодог.

VХЭР
Vхрийн ордыг банкны эзний орд гэж vздэг ч тал бий. Тэгээд ч энэ ордны эхнэрvvд мєнгє болон vнэтэй эд зvйлсэд маш дуртай. Vхрийн ордны хvvхнvvд нєхрєє амьдралынхаа тvшиг тулгуур гэж vздэг. Тийм болохоор эр нєхрєє зєв шударгаар ажиллаж хvссэндээ заавал хvрэх ёстой гэж vздэг. Аливаад &лагдал хvлээх дургvй. Vхрийн ордны эхнэртэй эрчvvд эхнэрээ их vнэлдэг. Учир нь тэд ажил хэрэгч, бас мєнгє санхvvг нь ухаалаг хєтлєн &вуулдаг. Тэд бас мэдрэмж сайтай. Нєхрийнхєє хувцаслалтанд их анхаардаг. Ба&н, ухаантай найз нєхєдтэй байхыг эрхэмлэдэг. Тансаг чамин байдалд дуртай. Дутагдалтай тал нь гэвэл эд мєнгєний сонирхол нь давамгайлах тусам амьдралд нь томоохон бэрхшээл тохиолдож болзошгvй.

ХАМТАТГАХ
Хамтатгахын ордны эхнэрvvд бусдаас онцгой байхыг хичээдэг. Хэн нэгэнтэй адил байхыг хvсдэггvй. Vргэлж &лгарч байхыг хичээдэг. Тэд амьдралд єєдрєг ханддаг. Хамтатгахын ордны хvvхнvvд цэргийнхэн юм уу, эсвэл дипломатууд, гадаад оронд а&лах дуртай юм уу, гадаадад &вдаг ажилтай эрчvvдийн эхнэр байвал илvv тохирно. Ер нь хамтатгахын ордны хvvхнvvд хєгжилтэй, зочломтгой, нєхєрсєг, сайн эзэгтэй нар байдаг. Хэрвээ нєхєр нь эхнэрийнхээ vгэнд ач холбогдол єгвєл маш сайн хамтрагч болж чадна. Хамтатгахын ордны хvvхнvvд vглэж &ншдаггvй, хэрvvл хийдэггvй сайн чанартай.

МЭЛХИЙ
Мэлхийн ордны эхнэрvvд маш сайн хань байдаг. Тэд гэр орноо халуун дулаан уур амьсгалтай байлгаж чаддаг. Нєхрєє vнэнчээр хvлээдэг. Тэгэхээр энэ ордны эхнэртэй эрчvvд жаргалтай байх нь ойлгомжтой. Мэлхийн ордны эхнэрvvд гэр орныхоо уур амьсгал, харилцаанд ихээхэн анхаарал тавьдаг. Vр хvvхэддээ халамжтай сайн ээж байдаг тул нєхрєє ч эхийн хайраар хайрлаж чаддаг. Тэд олноос онцгой байх дургvй, гэрийн эзэгтэй нар байдаг. Нєхєртєє єрхийн тэргvvн гэдгийг нь мэдрvvлж чаддаг. Бага зэргийн зєрvvд зан, бусдад итгэдэггvй байдал нь Мэлхийн ордны эхнэрvvдийн муу тал нь байдаг.

АРСЛАН
Арслангийн ордны эхнэрvvд хэнд ч анзаарагдахгvй байхыг зєвшєєрдєггvй. Тэд нэр алдар хийгээд хангалуун тансаг амьдралд дуртай. Энэ ч утгаараа тэд єндєр албан тушаалтай юм уу, эсвэл алдар нэртэй нєхєртэй байхыг эрмэлздэг. Энэ хvсэл нь биелвэл аз жаргалтай амьдардаг. Арслангийн ордны эхнэрvvд нєхрєєсєє анхаарал халамж байнга шаарддаг, нєхрийнхєє тоомжиргvй байдлыг vл тэвчдэг. Арслангийн ордны эхнэрvvдийн дутагдалтай тал нь хувиа хичээмтгий зан юм. Иймд болж єгвєл захиран тушаах хvслээ барьж, эр хvний єєрийгєє хvндэтгэн, эр хvн єєрийнхєєрєє байх ёстой гэдгийг ойлгож чадвал аз жаргалтай амьдарна.

ОХИН
Охины ордны эхнэрvvд бусдаас &лгарч онцгойрох дургvй. Далдхан амар жимэр байхыг хичээдэг, идэвхтэй амьдралд дургvй. Гэхдээ эр нєхєртєє халамжтай, хэл ам тvргэнтэй байдаг. Єєрийнхєє гадаад байдалдаа нэг их анхаарал тавиад байдаггvй. Энэ ордны эхнэрvvд эрдэмтэн, судлаач, ємгєєлєгч, тvvхч гэх мэтийн оюуны хєдєлмєр эрхэлдэг нєхєртэй байвал аз жаргалтай сайхан амьдарна. Ийм мэргэжилтэй эрчvvд охины ордны бvсгvйтэй гэрлэвэл сайхан амьдарна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Тэд нєхрийнхєє єєртєє итгэх итгэлийг нь алдагдуулахгvй байх чадвартай.

ЖИНЛVVР
Жинлvvрийн ордны эхнэрvvд гэр бvлийн амьдралыг гартаа атгаж байх эрмэлзэлтэй байдаг. Тэд нєхрийнхєє хvсэл сонирхол, хийдэг ажлыг нь ойлгохыг хичээдэг. Бас амархан шинэ найз нєхєдтэй болдог. Нєхрийнхєє хvсэл сонирхлоос гажихыг хvсдэггvй. Жинлvvрийн ордны эхнэрvvд ганцаардлыг тэвчдэггvй, ухаалаг эхнэрvvд байдаг. Тэд нєхрийнхєє ажил тєрлийн онцлогийг ухаарч, ойлгож, сайн зєвлєгєє єгч чаддаг. Тэд эр эмийн асуудлаар ч ухаалаг шийдвэр гаргах чадвартай. Тэд нэр хvндийг чухалчилдаг болохоор єєрийнхєє хувийн эрх чєлєєг хамгаас эрхэмлэдэг.

ХИЛЭНЦ
Хилэнцийн ордны эхнэрvvд эрч хvчтэй, аливаад єєрийнхєєрєє ханддаг. Тэд эрх чєлєєг илvvтэй эрхэмлэдэг. Хилэнцийн ордны эхнэрvvд их vнэнч, итгэлтэй хvмvvс байдаг. Тэд єєрийнхєє хайр дурлал, сайн сайхан амьдралын тєлєє тэмцэж чаддаг. Хилэнцийн ордны эхнэрvvд нєхєртєє аз жаргал єгч чаддаг. Тэд аливаа зовлон бэрхшээлийг зоригтойгоор даван туулдаг. Хvмvvсийг шинжихдээ сайн. Ямар ч vед биеэ барих чадвартай. Хилэнцийн ордны эхнэрvvд мєнгєнд ухаалаг ханддаг. Єєртєє их хайртай, тийм болохоор єєрийгєє золиослох дургvй. Сексийн хvсэл, таашаал ихтэй тул vvнийхээ тєлєє сэтгэл дундуур амьдралаасаа татгалзахад ч бэлэн байдаг.

НУМ
Нумын ордны эхнэрvvд амьдралын эрч хvч, сэтгэлийн тэнхээ сайтай хvмvvс байдаг. Тэд мєнгєний тєлєє vхэн хатан зvтгэдэггvй. Тэд &мар ч тохиолдолд єєрийгєє илэрхийлэх чадвартай. Хэрэв урагшгvй нєхєртэй таарсан бол нєхрєє азгvй, арчаагvй гэж зэмлэхгvй. Гэхдээ єєдрєг байхыг шаарддаг. Гэрийн ажил хийх дургvй. Гэсэн ч гэр орноо цэвэр цэмцгэр тохилог орчин байлгахыг эрхэмлэдэг. Vнэтэй, чанартай, сайхан эд зvйлсэд дуртай. Нумын ордны эх¬нэртэй бол гэр, ахуйдаа шаардлагатай зvйлээр нь хангаж, єєрийнхєєрєє байх бололцоо єгєх хэрэгтэй. Тэд нєхрєє уйдаахгvй, &магт сэтгэл єєдрєг, инээд хєєртэй байдаг. Ер нь нумын ордны эх¬нэрvvд сэргэлэн цовоо, сайхан амрагт тооцогддог. Тэд адал &вдал, санаанд оромгvй &вдалд дуртай.

МАТАР
Матрын ордны эхнэрvvд уйгагvй хєдєлмєрч, их махруу, зvтгэлтэй хvмvvс байдаг. Тэд сайн сайхан амьдралаа єєрсдийнхєє хичээл зvтгэлийн vр дvнд буй болсон гэж vздэг. Нєхрєє нэр алдар, амжилтад хvрсэнгvй гэж гоморхдоггvй. Харин ч амьдралаа єєд нь татахын тулд тvvнийг шаргуу хєдєлмєрлєхийг шаарддаг. Юу юугvй &аран тэмvvлдэггvй. Аливаад маш х&мгатай ханддаг. Мєнгийг гамтай зєв зарцуулдаг холын бодолтой, тэвчээртэй эхнэр юм.

ХУМХ
Бумбын ордны эхнэрvvд эд хєрєнгєнд илvvтэй анхаарал хандуулдаг. Тэдний хувьд мєнгє гэдэг багагvй ач холбогдолтойд тооцогддог. Тэд "тєгс тєгєлдєр эр нєхєр"-тэй байхыг мєрєєдєж тvvнийгээ эрж хайдаг. Тийм хvнийг олж бас сонгож ч чаддаг. Тэд одоогийнхоосоо илvv єндєрлєгт хvрэхийг хичээдэг. Vvний тулд нєхрєє турхирч, тvлхэж, чиглvvлж байдаг. Энэ ордны эмэгтэйтэй тєрийн албан хаагч юм уу олон нийтийн зvтгэлтэн гэрлэвэл илvv аз жаргалтай амьдарна. Хумхын ордны эхнэрvvд хар буруу санаагvй, юу юугvй хардаад байдаггvйгээрээ бусад ордоос давуу талтай.

ЗАГАС
Загасны ордны эхнэрvvдийн хувьд нєхрийнх нь тайван амгалан, аз жаргалтай байдал нь хамгаас чухал байдаг. Тэд єчvvхэн зvйл дээр ч гэсэн нєхрийнхєє тусламжийг авахыг хичээдэг. Юм болгон дээр нєхрийнхєє санаа бодлыг асуудаг. Vvгээрээ энэ гэрийн хамгийн чухал хvн нь чи, хэрэв чи минь байхгvй бол би амьдарч чадахгvй гэсэн санааг. нєхєртєє тєрvvлж чаддаг. Гэр бvлийн хамгийн гол хvн бол нєхєр байх ёстой гэж vздэг хvнд энэ ордны эхнэ¬рvvд хамгийн тохиромжтой хань болж чадна. Загасны ордны эхнэр хэзээ ч нєхєртєє зааварлаж, санасан бодолд нь хориг саад тавих дургvй. Сайн тал нь гэвэл нєхрєє амьдралынхаа тvшиг тулгуур гэж бодож &вдаг. Ийм сэтгэгдлийг ч нєхєртєє тєрvvлж чаддаг.

No comments:

Post a Comment