Tuesday, October 2, 2012

Ордуудын онцлог


ХОНЬ: Энэ ордны эмэгтэйчvvд их дайчин шvv. Тиймээс урам зоригтой, эрч хvчтэй, сонирхолтой бай. Тvvний гадаад vзэмж, ааш занг нь магтаж, сексийн хувьд ч vнэлдэг гэдгээ мэдрvvл. Хєгжилтэй, бас тэвчээртэй байж сур. Тvvнээс зvvгдэх, зууралдах, тvvнд зєвлєх, худал ярих, уйтгарлах, хэт ноомой байхад хонины ордныхон дургvй байдгийг анхаараарай.

VХЭР: Тvvнийг vргэлж магт, хичнээн бvтэлгvй зvйл сэдэж байсан ч ямагт дэмж, магт. Vнэнч эелдэг бай. Мєн дуртай хоолыг нь хийж єгч байгаарай. Энэ ордныхон урьд ємнєх янаг амрагийн асуудлаа эргэн ярих дургvй байдаг юм шvv. Хичнээн хайртай байсан ч хуримлах гэж бvv яар. Тэд бvх зvйлийг аажимдаа жамаараа болох ёстой гэж vздэг. Ор дэрний асуудалд хєндий хvйтэн, эсвэл еєрт нь хориг саад хийхэд vхрийн ордныхон таатай ханддаггvй.

ИХЭР: Тvvнийг мэдлэг боловсролоороо гайхуул. Хайр дурлалын урлагииг эзэмш, эс бєгєєс орон дотроо гологдоно шvv. Орон дотроо ч, амьдрал дээр ч ухаалаг бай. Тvvнтэй янаглаж байх vедээ магтан шагш. Хариу сээтэгнэ. Гэхдээ тvvний бvрэн эрхэд хэзээ ч бvv ороорой. Харилцаа холбоогоо уйтгартай болгох хэрэггvй.

МЭЛХИЙ: Энэ ордны эмэгтэйчvvд тvvнийг шоолох, доог тохуу хийх, мєнгєнд vрэлгэн хандах, хэт ичимтгии амрагтай байхыг хvсдэггvй юм шvv. Эелдэг зєєлєн халамжтай бай. Тэвчээртэй байж сур. Гэр орноо бvхнээс илvv дээдэлдгээ харуул. Сайхан хоол хийж чаддаг байвал зvгээр. Тvvний vзэмж, зєн мэдрэмжийг нь шагшин магт.

АРСЛАН: Нилээд хєдєлгєєнтэй эмэгтэйчvvд. Гал дєлтэй халуун бай. Гэхдээ тvvнээс илvv гарч болохгvй. Тvvнийг бvх зvйлд тэргvvлэгч, манлайлагч гэдгийг нь хvлээн зєвшєєр. Зугаа цэнгэлд адилхан дурладаг гэдгээ харуул. Ер нь аль болох магтаж байвал сайн шvv. Yргэлж анхаарлын тєвд байхаар бvхнийг зохицуул. Тvvнд тушаах, зааварлах, тэр тусмаа шvvмжлэх, vрэлгэн гэх зэмлэж
болохгvй.

ОХИН: Энэ ордныхонд таалагдахыг хvсвэл дэргэд нь бусадтай сээтэгнэж огтхон ч болохгvй шvv. Ааш муутай vед нь биеэ хянаж тайван байж сур. Ямар ч асуудалд сэтгэл зvйн бэлтгэлтэй байх. Хєдєлмєрч занг нь магт. Тэд єєрийг нь шvvмжилдэг хvнд, мєн итгэлийг нь эвдэхэд, доог тохуу хийхэд дургvй. Дасан дастал нь итгэлтэй, сайн найз байхыг хичээгээрэй.

ЖИНЛVVР: Царай зvсийг нь єєлєх шvvмжлэх чухал шийдвэр гаргахад нь шахалт vзvvлдэг бол, хойноос нь хэт царай алдан хєєцєлдвєл жинлvvрийн эмэгтэй дургvй байдаг. Тvvнд гvнзгий мэдлэгтэй, урлагийг vнэн сэтгэлээс сонирхдогоо vзvvл. Халамжтайгаа харуул. Хэрvvл маргаанд адилхан дургvй, тэвчиж чаддаггvй гэдгээ vзvvлээрэй. Эргэлзээтэй мєчид шийдэмгий байж сур.

ХИЛЭНЦ: Энэ ордны эмэгтэйчvvд хэт хувиа хичээсэн, сексийн чадвар зуршлыг нь шvvмжилдэг хvнд тун дургvй. Тvргэн зайгаа барьж орхино. Vргэлж дур булаам, сэтгэл хєдєлгєм харагд. Ямарч сэдвээр ярилцахад бэлэн бай. Гадаад vзэмжиндээ анхаар. Хэрэв та дэндvv хартай бол хилэнцийн ордны эмэгтэйгээс холдсон ньдээр.

НУМ: Нумын ордныхон ааш муутай, нэгэн хэвшмэл байдалтай амрагт дургvй байдаг. Найз нь ч амраг нь ч байж чадна гэдгээ харуул. Єєрийн бvхий л сайн чанарыг vзvvлээрэй. Vргэлж эрч хvчтэй бай. Нумын ордны эмэгтэй зугаа цэнгэлд дуртай байдгийг санаж яв.

МАТАР: Хэт халуун янаг байх, хэлсэн vгэндээ эзэн болохгvй бол, улс тєрийн vзэл бодол, сексийн чад¬вар чансааг нь шvvмжлэхэд матрын ордны эмэгтэйчvvд дургvй байдаг. Тvvний хувьд гадаад єнгє тєрх тань бvхнээс чухал, гэдгийг бvv март. Хэт чалчаа байвал та гологдоно. Ажил тєрлийн єєлж, шvvмжилж болохгvй. Халамжтай бай. Иллэг хийж сур.

ХУМХ: Ааш муутай vед нь оролдох, зууралдах, єєртєє дурлуулахыг хэт эрмэлзэж, хичээхэд энэ ордны эмэгтэйчvvд дургvй байдаг. Тvvнтэй адил сэтгэлийн хєдєлгєєнгvй, тайван, хэнэггvй байхыг хичээ.
Тvvний оюун ухааныг эзэмдэхийг оролд. Хумхынхан эрх чєлєєг бvхнээс илvv эрхэмлэдэгтул торондоо оруулах тактикийг нарийн боловсруул.

ЗАГАС: Энэ ордонд тєрєгсєд сэтгэл зvрхийг нь шархлуулахад, тооцоогvй гэх шvvмжлэхэд, амраг нь хамт байхдаа єєр хэн нэгнийг хайж байвал дургvй байдаг. Маш тачаангуй, эелдэг гэдгээ мэдрvvлээрэй. Гунигтай vедээ нулимсаа vзvvлэхээс бvv ич. Илэн далангvй бай. Тvvнтэй учрахаас ємнє хайр дурлалын талаар юу ч мэддэггvй байсан гэдэгтээ итгvvл.

No comments:

Post a Comment