Tuesday, October 2, 2012

Жилүүдийн зурхай


Хулгана дэндүү цэмцэгнүүр, арвич хямгач
Энэ жилд төрсөн хүмүүс ихэвчлэн царайлаг, дур булаам, зорилгодоо үнэнч, хөдөлмөрч, баяжихыг эрмэлзэгчид байдаг. Арвич хямгач, мөнгөө хурааж хадгалах дуртай. Yнэхээр сэтгэл алдарсан буюу сэтгэлийн хөөрөлд автсан үедээ л үрэлгэн загнадаг. Тэд хайртай дотнын хүмүүстээ өгөөмөр зан гаргана. Дэндүү цэмцэгнүүр зантай, нэр төрд дурламтгай. Түргэн ууртай, биеэ барих чадвар муу. Илэн далангүй, үнэнч хүмүүс байдаг ч хов жив ярихаасаа буцдаггүй.

Yхэр жилтэн ууртай, хувиа хичээгчид
Энэ жилд төрсөн хүмүүс тэсвэр тэвчээр ихтэй, үг дуу цөөтэй, итгэл төрүүлдэг. Хувиа хичээх нь элбэг. Түргэн ууртай. Тэднийг уурлах үед болгоомжлох хэрэгтэй. Оюуны болон биеийн хөгжилт сайтай. Хөнгөн хийсвэр байдаг ч зөрүүд дураараа аашлах нь элбэг. Зөрчилдөх дургүй. Сэтгэл нь хөдөлсөн үедээ уран цэцэн үгтэй болдог.
Могой, тахиа жилтэн ивээл. Хонь жилтэн харш.

Бар хуйсагнуур бодлогогүй зантай
Энэ жилд төрсөн хүмүүс эмзэг, мэдрэмтгий, эргэцүүлж бодох чадвар нь сайн хөгжсөн байдаг. Хуйсагнуур зантай. Бусдын хүндэтгэлийг хүлээдэг. өөрөөсөө ахмад хүмүүс болон удирдлагатайгаа зөрчилд орох нь их. Бодлогогүй шийдвэр гаргах, зөв шийдэлд хожимдож хүрдэг. Бар жилтэн үүр шөнийн завсраар төрсөн бол хувь заяа түүнийг илүү ихээр ивээх болно.
Морь, нохой жилтэн ивээл. Бич жилтэн харш.

Туулай гоо сайхны мэдрэмж өндөртэй
Энэ жилд төрсөн хүмүүс хурцаар илрэх бие даасан чанар, авъяас билэг, нэр алдарт дурладагаараа онцгой. Сайн үйлийг эрхэмлэгч, биеэ барих хянахдаа сайн, гоо сайхны мэдрэмж өндөртэй байдаг. Бусдын итгэл бишрэлийг төрүүлдэг. Хайртай дотны хүндээ эелдэг зан гаргадаг ч садна төрлийнхөнтэйгээ ойр дотно харьцаатай байх нь ховор. Барагтай бол уурладаггүй. Ажилдаа хариуцлагатай. Мөрийтэй тоглоомонд аз хийморьтой ч болгоомжтой, хянуур зангаасаа болж тоглодоггүй.

Луу зөрүүд дураараа
Дорно дахинд хамгийн нэр хүндтэй жил. Энэ жилд төрсөн хүмүүс эрүүл чийрэг, эрч хүч ихтэй, зөрүүд дураараа хүмүүс байдаг. Yнэнч шударга, сэтгэлийн хөдөлгөөнтэй шийдэмгий тэдэнд итгэж найдаж болно. Дураараа зангаараа бусдаас ялгардаг. Тэд ул үндэслэл сайтай зүйлийг ил тод ярьж чаддаг. Зөөлөн сэтгэлтэй, бусдын нөлөөнд орохдоо амархан.
Гэвч бусдын эрхшээлда удаан хугацаагаар байдаггүй. Бага залуу насандаа эс гэрлэвээс хожим гэрлэх нь ховор. Хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээдэг. Луу жилтэнд санаа зовох зүлй бараг үгүй боловч аянга цахилгаантай өдөр болгоожилвол зохино.
Бич, хулгана жилтэй ивээл. Нохой жилтэн харш.

Могой нарийн харамч зантай
Могой жилтнүүд арга заль ихтэй. Эрчүүд нь нэр алдарт хүрдэг бол бүсгүйчүүд нь хамгийн дур булаам хээнцэр хүмүүс байдаг. Төрөлхийн цэцэн цэлмэг, ухаантай, үг дуу цөөтэй.
Ажил үйлс нь бүтэх магадлал өндөр байдаг ч нарийн харамч хүмүүс байх нь олон. Зарим нь нэр алдрын хойноос хэт хөөцөлдөж, хувиа хичээдэг. өөрийн бүтэлгүйтлийг тэвчдэггүй шийдэмгий улс.
Гадна талдаа амгалан дүр эсгэвч маш тачаангуй, халуун хүмүүс байдаг. Дур булаам дүр төрх, зан ааштай боловч хөнгөн хийсвэр зантай тул гэр бүлийн амьдрал нь хүндрэл бэрхшээл ихтэй.
Yхэр, тахиа жилтэн ивээл. Гахай жилтэн харш.

Морь үнэ цэнээ мэддэг
Энэ жилд төрсөн хүмүүс хөгжилтэй зан ааштай, мөнгөтэй зөв харьцаж чаддаг. Ухаалаг, аливааг нэвт харах чадвартай. Зарим нь хэт яриа хүмүүс байдаг. өөртөө итгэлтэй, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг. Сэтгэлийнх нь нандин чавхдас хөндөгдсөн үед бүхнийг умартдаг.
Нохой, бар жилтэн ивээл. Хулгана жилтэн харш.

Хонь сонголт хийхдээ сайн
Энэ жилд төрсөн хүмүүс урлаг, уран сайханд авъяастай.
Бусдын нүднээ бүх юм нь бүтэмжтэй сайн харагддаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ амьдралын бэрхшээлийн өмнө арчаагүйтдэг. Учир нь тэд ирээдүйдээ итгэл муутай ханддаг, сэтгэлээр амархан унадаг, шийдмэг бус. Ихэнх нь мухар сүжигтэй. өөрийн ажил мэргэжилд дуртай. Тэд хэзээ ч мөнгөөр дутагдаж гачигдахгүй. Тансаг орчинг эрхэмлэдэг. Бас тооцоотой, уян зөөлөн сэтгэлтэй, сонголт хийхдээ сайн.
Гахай, туулай, жилтэн ивээл. Yхэр жилтэн харш.

Бич цочмог зантай
Бичин житэн зун төрвөөс баян сайн. Хамгийн их хөдөлгөөнтэй, найдваргүй хүмүүс байдаг. Ухаалаг, сэргэлэн, сэтгэн бодох чадвар сайн, өвөрмөц зантай бөгөөд ямар ч хүнд асуудлыг хялбархан шийддэг. Тэдний хувьд амжилтанд хүрэхгүй салбар гэж үгүй. Гэхдээ ялихгүй бэрхшээл тэдний төлөвлөгөөг нурааж, сонирхлыг нь бууруулдаг. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, цочмог зантай, арга мэх ихтэй хүмүүс. Хэрвээ тэдний замд хөндөлсөхгүй л бол нэр алдрын оргилд хүрэх чадвартай.

Тахиа жилтэн хувьсамтгай
Энэ жилд гүн гүнзгий сэтгэгчид, авъяас билиг төгөлдөр хүмүүс төрөх нь элбэг. Хөдөлмөрлөх дуртай бөгөөд өөрийн ажилдаа үнэнч. Ямар ч үүрэг даалгаврыг заавал биелүүлэхийг хичээдэг. Бүтэлгүйтсэн тохиолдолд сэтгэлээр унамтгай.
Тахиа жилтэн алтан дунджийг хэзээ ч олж чадахгүй боловч цөл газраас сувдан хэлхээ ч шүүрэх авъяастай. Их нууцлагдмал, өөрийн зөвд үргэлж итгэлтэй байдаг бөгөөд үнэхээр тэдний зөв болох нь олонтаа. Ихэнх тохиолдолд ганцаардмал, үг дуу цөөтэй хүмүүс байдаг. Бусдын нүднээ шийдмэг харагдавч мөн чанартаа бүрэг ичимхий хүмүүс. Ааш зан нь ойр ойрхон хувирч байдаг. Амьдралд нь аз тохиол, зовлон гуниг зэрэгцэн оршдог. Yргэлж хүний сонирхол татаж байдаг.
Yхэр, могой жилтэн ивээл. Туулай жилтэн харш.

Нохой үргэлж мөнгөтэй байдаг
Энэ жилд төрсөн хүмүүс хүний хамгийн сайн сайхан чанаруудыг агуулж байдаг. Шударга шулуун, үнэнч, итгэлтэй, бусдад итгэл найдвар төрүүлдэг, нууц хадгалахдаа сайн. Гэвч зарим нь хувиа хичээсэн, зөрүүд зантай. Эд мөнгөнд шунадаггүй ч үргэлж мөнгөтэй байдаг. Анх харахад дуу цөөнтэй, хүйтэн хөндий сэтгэл төрүүлдэг. Бусдыг шүүмжлэхдээ сайн, хурц хэл амтай. Нохой жилтэн өдөр төрсөн бол илүү азтай явна.
Бар, морь жилтэн ивээл. Луу жилтэн харш.

Гахай ойр дотнын хүмүүс болон найз нөхөддөө их анхаарал тавьдаг
Ёсорхуу, тал засамтгай, мэдрэмтгий. Түүнд итгэж найдаж болно. Тэр хэзээ ч хуурч мэхлэхгүй. Ер нь хэнийг ч байсан хуурахыг хүсдэггүй. өөрийгөө золиослох чадвараараа бусдаас ялгардаг. Сонгосон замаараа замнадаг. Эргэж буцна гэдгийг мэддэггүй. Yг дуу цөөтэй, их уншдаг, мэдээлэл сайтай, хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Ойр дотнын хүмүүс болон найз нөхөддөө их анхаарал тавьдаг. Гэр бүлийн амьдрал нь тэр бүр санаснаар л болдоггүй. Ямар ч саад бэрхшээлээс зугтдаггүй, сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийдэх нь элбэг.
Туулай, хонь, жилтэн ивээл. Могой жилтэн харш.

No comments:

Post a Comment