Tuesday, October 2, 2012

Төрсөн цагийн зурхай


Хулгана цаг
Анх харахад энэ хүмүүс эелдэг, уриалгахан, мөн урвамтгай биш юм шиг байдаг. Тэдэнтэй найзлахад ч амархан , Тэд танил тал найз нарын хүрээ ихтэй ч жинхэнэ найз ховор. Тэд юм болгонд хошуу дүрж юм бүхнийг мэдэх дуртай, нууцад дуртай, бүгдийг эргэцүүлж бүгдийг мэдэх санаатай байдаг Доод түвшинд амьдрагчид нь голдуу ховч Yймээн сүйтгэгч болон тайван байдлыг эвдлэгчид байдаг. Сайн өдөр тэд эрч хүчтэй , гоо үзэмжтэй , биеэ тоосон байдаг. Муу өдөр тэд хүлээцгүй, муйхар болоод аюул тохиолдвол харсан зүгтээ зугтдаг.

Yхэр цаг
Эелдэг, зөөлөн найдвартай, түшигтэй хүмүүс байдаг. Толгойгоо хэзээ ч алдахгүй, өөртэйгөө таарсан хүнтэйгээ тогтвортой үерхэдэг. Юмыг удаан бодож буурь суурьтай ханддаг. Ямар ч ажлыг голохгүй сайн гүйцэтгэдэг. Нас ахих тусам зөрүүд өөрийгөө зөвтгөх , нийгмийн асуудлын талаар зөрчилдөх зан чанартай болдог. Ажлын дараа сайхан амрахыг эрмэлздэг. Гэр орондоо жинхэнэ эрч хүч золбоо хиймор нь сэргэдэг.

Бар цаг
Энэ хүмүүс нь их хөдөлгөөнтөй, эрч хүчтэй, аймхайчуудыг айлгаж, хүчтэнгүүдийг бахархуулж явдаг. Олон нийтийн дунд өөртөө итгэлтэй өгөөмөр чөлөөтэй байдаг. Ямар ч гадны хүний дэргэд чөлөөтэй өөрийн орчныг бий болгож чаддаг. Зарим хүмүүс тэднийг тэвчиж чаддаггүй гэвч ихэнхи хүмүүс тэднийг агуу гэж боддог. Маргаан уулзалт ярианд тэд дийлдэшгүй баримттай үзэл бодлоо гаргаж харилцаж маргалдагчаа цэвэр тавьж чаддаг. Шийдвэр гаргавал тэр дор нь биелүүлдэг. Хэрэв буруутвал заавал ямар нэгэн буруутанг олж байж тайвширдаг. Ямар ч уналт дарамтнаас гарах чадалтай хүмүүс.

Туулай цаг
Энэ хүмүүс оюуны түвшингээсээ хамаарч ямар хүн болох нь харагддаг. Маш мэдрэмтгий сэтгэлийн хөдөлгөөнтэй хүмүүс, тэд амархан баясаж баярладаг. өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргах дуртай байдаг. Тэд маш их мөрөөдөмтгий учир зарим үед тэднийг ойлгоход маш хэцүү байдаг. Амьдралын их тайзан дээр тэд жинхэнэ жүжигчид шиг байдаг учир тэдний уйдах гуних уурлах нь үнэн голоосоо юу үгүй юу гэдэг нь тайлбарлашгүй байдаг. Энэ байдал нь Тэдний тухайн үеийн байдал сэтгэл санааны хөдлөлөөс нь шалтгаалдаг Тэд ийш тийш үсчсэн байдаг ч Нэг юм хийх гэвэл түүнийгээ хийж л байж хөдөлдөг.

Луу цаг
Энэ хүмүүс маш нууцлаг, яах гэж байгаа нь үл мэдэгдэх байдалтай бөгөөд маш их өвөрмөц дүр төрх гаргадаг. Өөрийн үзэл бодлоо бие дааж илчилж чаддаг, ярианы үзүүрээс гарсан үгээр ч боломжийн санал гаргаж чаддаг. Тэд онцгой зүйл хийж чадахаас гадна ямар ч чухал аймшигтай галзуу юмыг санаачилж чаддаг. Тэд чөлөөт сэтгэлгээтэй, дэвшилтэд үзэлтэй хүмүүс мөртлөө найз нөхдийн хувьд олон биш ганц л сайн найзтай байхыг хүсдэг. Хүнтэй ойр дотно болоход тэдний үзэл бодол нь саад болдог. Эрх чөлөөтэй байхыг эрмэлздэг. Охид нь нягт хайрын холбоотой болохыг яардаггүй

Могой цаг
Энэ хүмүүс маш их дотоод хүчиндээ итгэлтэй бие даасан , эрч хүчтэй хүмүүс байдаг. Тэд нээлттэй биш тэднээс үг салгах гэж зүдэрдэг. Тэд нүүрэн дээрээ маск зүүсэн юм шиг царайлдаг. Тэд олон найзтай байдаггүй . Тэдэнтэй харьцахдаа тэднийг зэмлэж ч болно. Хайрлахгүй байж ч болно. Тэд үүнийг юман чинээ санахгүй. Юм бүхнийг өөрийн үзэл бодлоор шийддэг хүмүүс, хар ч бай цагаан ч бай өөрөө л шийднэ.

Морь цаг
Энэ хүмүүс хөдөлгөөнтэй найрсаг олон талын мэдлэгтэй хүмүүс байдаг. Тэд нэг хавчмал байдалд байхыг хүсдэггүй эрх чөлөөт ертөнцөд дуртай. Тэд тэмүүлэл эрмэлзэл дүүрэн зоригтой байдлыг эрхэмлэдэг. Хүнд хэцүү үед бүх хаяад зугтаж ч чадна. Тэмцэл бол тэдний хийх зүйл биш Тэд юмыг хийж чаддаг. Харин хажууд байгаа хүнээ анхаарал халамжаар дутаадаг учир хүнтэй тохирох нь ховор

Хонь цаг
Ухаалаг эрх чөлөөтэй гэвч жаахан уйтгартай гал дөл бадарсан сэтгэцгүй хүмүүс. Тэд ихийг хүсдэг . өөрийн хүслээ биелүүлэх гэж бүхнийг ашигладаг. Тэднийг удирдан чиглүүлж, тэдэнтэй харьцаа тогтооход хэцүү. Харин тэд бол үнэнч анд болж чаддаг. Гэр бүл хайр дурлалын хувьд тэнцвэртэй байж чаддаг. Эмэгтэйчүүд нь 40 гарсан чгоо үзэмжээ алддаггүй. Гэр бүл үр хүүхдэдээ халамжтай байдаг. Эрчүүд нь хөдөлмөрч бусадтай харьцаа сайн.

Бич цаг
Тэд амьдралд нухацтай ханддаг. Тэд дандаа харайлт үсрэлтэнд бэлэн байдаг гар хөл түргэнтэй гаднах байдал нь сайхан сэтгэл төрүүлдэг. Ярианд эвсэг уулзалт учраанд ямарч газар чөлөөтэй байдаг. Салхины чигийг сайн мэдэрдэг. Харин явцын дунд тэд зөвхөн өөрийнхөө эрх ашгийг боддог. Нэг юм яриад өөр юм бодож чаддаг улс . Тэд найз нөхөд олонтой ч тэдэнд итгэл тавьдаг нь цөөхөн

Тахиа цаг
Зөвхөн өөрийнхөө эрх ашгийг боддог улс. Юм бүхэнд өөрийнхөө үзэл бодлоор ханддаг. Дээд түвшинд байдаг нэг нь хүн татах авьяас , эрч хүч чадлаараа өндөрт хүрч чаддаг. Тэд өөрсдийгөө болон бусдыг аялдан дагуулах зөв шийдвэр гаргах чадвартай Тэд Романтик адал явдалд дуртай. Тэд бороо орсон үеийг үздэггүй. уйтгар гунигт автсан хүнээс зугтдаг Ойр дотныхондоо өөрийгөө хэзээ ч нээдэггүй

Нохой цаг
Найдвартай биеэ барьж чаддаг, хүч багатай, ядарсанд тусархуу хүмүүс. Мөн маш хүлээцтэй Тэдэнтэй харьцахад маш амгалан тайван байдаг. Тэд нийгэмд тустай, ямар ч хүнд тусладаг. өөрийнгөө хэзээ ч товойлгодоггүй Нас ахих тусам тусламтгай өгөөмөр болдог.

Гахай цаг
Тэд ухаантай жаахаж тохуурхуу зантай. Бүх юманд санаархаж сонирходог ч холоос ажигладаг. Хариуцлагаас хол байхыг хичээдэг. Тэд илэн далангүй нүүрэмгий эмэгтэйчүүдээс ичдэг. Ойрын хүмүүс нь тэдний найланхай сайхан аашийг мэддэг. Харин ихэнхи нь тэднийг ойлгодоггүй . Тэд өөртөө итгэдэггүй. Ямар байдалд яаж биеэ авч явахаа мэддэггүй. Тэд энэ байдлаасаа болоод ганцаардмал байдалд ордог. Тэдэнд түшиг тулгуур болох найз нөхөд хэрэгтэй байдаг. Тэдний гол дутагдал нь залхуу явдал. Yүнээс болж өөрсдийгөө эвгүй байдалд оруулдаг.

No comments:

Post a Comment