Tuesday, October 2, 2012

Ордуудын ерөнхий зурхай


Хонины орд-Хонины ордныхон бусдад нeлeeлeх авьяастай.Хvчирхэг биeэ даасан vзэл бодолтой бусдын анхаарлыг зvй ёсоор татдаг аливаа зvйлийн мeн чанарыг дор нь ойлгодог.Амьдралаа зохиож чадна гэдэгтээ итгэлтэй байдаг.Худлаа ярьж чаддаггvй.Хvvхдэрхvv чанар бусдын нvдэнд шууд тусдаг.Энэ ордныхныг эсвэл хайрлаж эсвэл vзэн яддаг.Бусдыг таньж мэдэхдээ тааруу,хvний зан аашын нарийн ширийнийг мэддэггvй.Тиймээс хvмvvстэй vл ойлголцох нь элбэг.Гялалзсан хурц ухаантай.

Vхрийн орд-Бусдын хайр хvндэтгэлийг хvлээж чаддаг,ухамсартай.Дотны хvмvvстээ эeлдэг зeeлeн хандаж хайрлаж хамгаалдаг.Хvмvvсийг байгаагаар нь хvлээн авдаг,eeрийгee хянах гайхалтай чадвартай.Ухаандаа захирагдахаас илvv зeн билгээ дагадаг.Найз нeхдee vнэлдэг,тэдэндээ vнэнч бeгeeд eндeр шаардлага тавьдаг.Бусдаас санаа бодол,сэтгэлийн хeдeлгeeнee нуудаг.Хэнтэй ч эeлдэг боловсон харьцдаг.Барагтайд уурладаггvй,нэг уурлавал аймшигтай.Урлаг хeгжимд дуртай.

Ихрийн орд-Хоёрдмол шинжтэй,баяр баясгалангаар дvvрэн,цэцэн vгтэй,тvргэн ууртай,эмзэглэхдээ амархан.Амьдралыхаа ихэнхийг сурч eнгeрvvлдэг.Сурсан судалсан болгоноо ашигладаг.Шинэлэг зvйлийг хvлээн авахдаа сайн.Уран илтгэгчийн авъяастай.Болхидуу хvмvvсийг тэвчдэггvй.Дээдсийн хvрээлэлд багтахыг хvсдэг.Бусдын хувьд оньсого.Нeхцeл байдалдаа амархан зохицож,eeрийн vзэл бодол,зан аашаа eeрчилдeг.Дотны хvн найз нeхeддee шvvмжлэлтэй ханддаг.

Мэлхийн орд-Цэвэр ариун сэтгэлтэй,халамжтай хvмvvс.Хайртай дотны хvндээ vнэнч,илэн далангvй ханддаг.Тэдний жинхэнэ мeн чанарыг танихад урт хугацаа шаардагдана.Тэд маш эмзэг сэтгэлийн хeдeлгeeнтэй.Хэзээ ч хувирч eeрчлeгддeггvй,тэсвэр тэвчээртэй.Тэд заяа тавиландаа захирагдахаас eeр аргаггvй гэж vздэг.Мeн хvмvvсийн сэтгэл санааны байдлыг нарийн мэддэг.Сэтгэлийн хямралд eртeмтгий,ийм veд тэднийг ойлгодог хvмvvс л тусалж чадна.

Арслангийн орд-Ихэвчлэн манлайлан удирдагч байдаг.я#1256;гeeмeр,шургуу хичээнгvй зантай.Мeн чанартаа эргэлзэмхий,шийдэж ядсан зантай.Гадаад vзэмжиндээ их анхаардаг.Хайртай дотны хvмvvстээ халамжтай,бэлэг сэлт eгч eгeeмeр сэтгэл гаргадаг,зугаа цэнгэлд дуртай.Бусдын зан байдлыг мэдэрч чаддаггvй,тэднээс eгч буй дохио сануулгыг ойлгодоггvй.Заримдаа тэдэнд эвлэг зан дутагддаг.Бусдад магтаалаар тал засч eeртee татдаг.Хэрцгий дураараа.Тэдний хувьд хамгийн чухал нь удирдан захирч,хайрлаж,хайрлуулж байх явдал юм.

Охины орд-Оюуны eндeр хeгжилтэй,прагматик,хийсвэрлэл,мeрeeдeлд хэзээч автдаггvй.Танихгvй хvмvvсийн хажууд биeэ барьдаг,ярианд голлогч болж чаддаггvй.Охиныхны нэгэн гайхамшигт чанар бол тухайн нeхцeл байдлын мeн чанарыг тод томруунаар харж чаддагт оршино.Цаг баримталдаг,нямбай,арвич хямгач,дур булаам,итгэл даадаг.Хэт eндeр шаардлага тавьдагаасаа болоод найз нeхдee алддаг,хeнгeн амьдралд дуртай.Хамгийн шургуу хeдeлмeрлeгчид.

Жинлvvрийн орд-Бусдыг таньж мэдэхдээ сайн,аливааг тооцоолсоны эцэст шийддэг.Цэцэн цэлмэг,нийтэч зочломтгой.Аз дутвал сэтгэлээр унадаг.Гоёмсог тавилга,хувцас хэрэглэлд дуртай.Найз нeхeд нь аль нэг талаар eeрeeс нь илvv гарсан байвал атаархаж хорсдог.Гоо сайхан урлаг уран сайханд дуртай.Ганцаардалд дургvй.

Хилэнцийн орд-Шийдэмгий хvчирхэг хvмvvс.Тэднийг эргэн тойрныхон нь эсвэл хайрлаж, эсвэл бvр vзэн яддаг.Тэд оюун ухаан,хvсэл тачаалыг нэгэн зэрэг хослуулдаг.Оршихуйн мeн чанарын талаар ном хаялцах дуртай.Эсрэг хvйстнээ eeртee дурлуулж чаддаг.Маргаанд ялан дийлж байж санаа нь амардаг.Хэрцгий хорон санаатай байх нь элбэг.Ойр дотныхондоо халамж анхаарал муутай.Бусдын vзэл бодлыг тоож vздэггvй.Хvндрэл бэрхшээлтэй тулгармагц даван гарах eeрийн арга замыг боловсруулдаг.Найз нeхдee нарийн шалгуураар сонгодог.

Нумын орд-Нумыхан чeлeeт сэтгэлгээ сайтай.Чeлeeт байдал эрхэмлэдэг.Шооч хошин зантай,олны хайрыг татаж чаддаг.Найз нeхeд олонтой,хvнийг ялгалгvй харьцдаг.Шулуун шударга яриатай,гэвч амархан эмзэглэдэг.Бусдын санаа бодлыг чухалчилан vздэг.Vнэнч илэн далангvй зантай.Шударга ёсыг дээд зэргээр эрхэмлэдэг,баяр баясгалангаар дvvрэн,сурч боловсрох дуртай ч зугаа цэнгэлээс татгалздаггvй.

Матрын орд-Хувь тавилан хайр хишгээ ховорхон хайрладаг.Тэдний амжилт бvтээл бол амьдралын бэрхшээлийг даван туулсаны билэгдэл болдог.Бусад хvмvvс тэднийг хайрлахаас илvv хvндэлдэг.Итгэл даадаг,vнэнч шударга,зарчимч,ганцаардлыг vзэн яддаг,бусдад итгэдэггvй,хуучинсаг vзэлтэй,нэр тeрee эрхэмлэдэг,нууцлаг,муу санадаг,vvргээ ухамсарладаг.Тэд сайн vйл хийх дуртай.Аливаад зeв шийд гаргадаг,зан ааш нь хаврын тэнгэр шиг хувирч байдаг.

Хумхын орд-Aмьдралын жинхэнэ vнэт зvйлийг мэдэрдэг,амжилт бvтээлдээ барддаггvй,гvнзгий сэтгэгч,бусдад vнэлэгдсэн хvмvvс байдаг.Дотны хvмvvсээ сонгохдоо бодолтой ханддаг.Ганцаараа байх дуртай.я#1256;eрийн eвeрмeц онцлогоо насны эцэс хvртлээ хадгалдаг.Зeрvvд бусдын зeвлeгeeг сонсох дургvй,харин бусдад зeвлeх дуртай.Хумхыхан олон талаараа бусдаас давуу,бусдад нeлeeлeх чадвартай байдаг тул тэднийг ойлгохгvй атаархах нь элбэг байдаг.Аливааг эв зvйгээр зохицуулдаг.

Загасны орд-Бусад ордын бvх шинжийг eeртee агуулж байдаг.Тэднийг ойлгоход хэцvv.Хvмvvсийг нэвт шувт харах авъяастай.Хэзээч тэвчээр алдардаггvй,бусдыг гайхмаар сайн ойлгодог,нууц сайн хадгалдаг.Бусдаас ихийг шаарддаг.Эмзэг,аймхай,далдын хvчинд итгэдэг.я#1256;eрийгee боловсруулахын тулд ганцаараа байхыг эрхэмлэдэг.Тэд хийхээс илvv боддог.Ааш зан нь амархан хувирдаг,сэтгэлээр унахдаа амархан.Тэд ухаалаг сайхан сэтгэлтэй тул бусдын хайрыг татдаг.

No comments:

Post a Comment